Open iToim app
Төлбөртэй мэдээ | 2 мин уншина

Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан Монполимет компани Монголбанкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авч байгаагүй

Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан  Монполимет компани Монголбанкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авч байгаагүй
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 8 сарын 21
Монполимет компани нь Монголбанкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авч байгаагүй, зээлээ төлүүлж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэл гаргажээ. 
Тус компани 10 тэрбум төгрөгийн зээлээ нас барсан иргэдийн зээлийг хаадаг сангаас  төлүүлсэн гэдэг нь үндэслэлгүй, мушгин гуйвуулсан худлаа мэдээлэл болохыг мэдэгдсэн байна.
Монполимет группийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун "Одоогоос 18 жилийн өмнө буюу 2002-2007 онд Монголбанк МУ-ын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хайлааст ХХК, Эрдэс ХХК, Эрэл ХХК, Тайга инвест ХХК, Алтандорнод Монгол ХХК, Монгол газар ХХК, Монполимет ХХК зэрэг 10 гаруй  компанийг татан оролцуулж, тэдний нэрийн өмнөөс Олон улсын зах зээлд үнэт металлын арилжаа хийсэн байдаг. Энэ хугацаанд Монголбанк өөрийн зорилгоо биелүүлж 31.6 сая ам.долларын ашиг олсон байдаг.
2002-2007 оныг хүртэл уг арилжаа хэвийн үргэлжилж байсан бөгөөд 2007 оны дөрөвдүгээр сард Монголбанкны санаачлагаар компаниудтай байгуулсан гэрээг цуцалсан. Энэ талаар компаниудад 2008 оны нэгдүгээр сард мэдэгдэж, үүссэн алдагдлыг Монголбанк компаниудад төлөхийг шаардсан. Энэ 10 гаруй компанийн нэг нь ч уг алдагдлыг төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь Монголбанк арилжааны бодлого, зохицуулалт, менежментийг өөрөө бүрэн хариуцаж ажиллаж байсан тул уг алдагдлыг ААН-үүд төлөх үндэслэлгүй юм.                      
Тухайн үед буюу 2008 онд Монголбанк Монполимет компанид 3.9 сая ам.долларын алдагдлаа авлага болгон бүртгэсэн. 10.6 тэрбум төгрөг нь валютын ханшийн зөрүүгээр үндэслэлгүй өсгөсөн тоо юм. Энэ нь Иргэний хуулийн 218-р зүйлд аливаа төлбөрийг үүрэг үүсэх үеийн ханшаар төлнө гэсэн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Монполимет ХХК Монголбанкнаас 10.6 тэрбум төгрөг зээлж дансаар юм уу бэлэн мөнгөөр тоолж аваад төлөхгүй байгаа хэрэг огт биш. ОУ-ын Үнэт металлын арилжаанаас буюу санхүүгийн үүсмэл хэрэгслээс үүссэн дүнг зээл авсан мэтээр зориудаар мушгин гуйвуулж,  худал мэдээлэл түгээж байна.
2016 оны дөрөвдүгээр сард буюу Монголбанк арилжаагаа зогсоосноос арваад жилийн дараа арилжаанд оролцсон компаниудаас зөвхөн Монполимет ХХК-г шүүхэд өгч 10.6 тэрбум төгрөг болгон нэхэмжилсэн нь улс төрийн зорилготой байсан гэж харагддаг. Учир нь тус компанийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав тухайн үед УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан.
2016 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Монголбанкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үүний дагуу Монголбанк 3.9 сая долларын алдагдлаа 2007 онд байгуулсан Авлагын Болзошгүй Алдагдлын Нөөц Сангаасаа хаасан байдаг" гэлээ.
Мөн түүнчлэн Монголбанкинд Нас барсан  иргэдийн зээлийг хаадаг Эрсдэлийн сан гэж байдаггүй аж. Харин Монгол Улсын гадаад төлбөр тооцоо төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцийг удирдах явцад үүссэн алдагдлыг эрсдэлийн сангаас хаадаг байна.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн