Open iToim app
Бүтээгч | 4 мин уншина

Гэр бүлийн бизнесээ дэлхийд гаргах зорилготой Б.Батцэцэгийг онцолж байна

Гэр бүлийн бизнесээ дэлхийд гаргах зорилготой Б.Батцэцэгийг онцолж байна
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 31
iToim агентлаг “Монгол хүний гараар бүтээв” буландаа өрхийн үйлдвэрлэлийн “HS Mongolia” цүнхний брэндийг онцолж байна.
Энэхүү брэндийн үүсгэн байгуулагчийг Б.Батцэцэг гэдэг. Зургаан жилийн өмнө нэмэлт орлоготой болох хүслийг нь түүний ээж дэмжиж, компаниа хамтран байгуулжээ. “HS” брэндийн онцлог нь чанартай, боломжийн үнэтэй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг. Эрэгтэйчүүдэд зориулсан спорт цүнх, лаптопны цүнх урлана. Харин эмэгтэйчүүддээ зориулан жижгээс том хүртэл төрөл төрлөөр нь цүнх гаргадаг байна. Цүнх, түрийвчээ хээ болон загвараар өөр хооронд нь хослуулан авах боломжтой. Цүнхний түүхий эд болох үйлдвэрийн хөлдөж, хугардаггүй арьсыг импортоор авдаг бол цэвэр арьсыг нь дотооддоо Дархан нэхийтэй хамтран боловсруулж цүнхээ урладаг аж. Цүнхнүүдийн үнэ 15 мянган төгрөгөөс эхлээд 105 мянган төгрөгийн үнэтэй.

Б.Батцэцэг: Үйлдвэрээ зогсоох хүртэл шантарчихсан байхад “Рио Тинто” групп, “Инвескор” ББСБ-ын хөнгөлөлттэй зээл тусалсан

Манай улсад цар тахлын үед 65 мянга гаруй ажлын байр үгүй болсон гэх судалгаа бий. МҮХАҮТ-аас 3530 бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний дунд судалгаа явуулахад 96 хувьд нь хатуу хөл хорио хүндээр нөлөөлж, 66 хувь нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, 7645 ажлын байраа цомхотгосон байна.
Энэ шуурганд “HS” брэнд бусадтай л адил өртжээ. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж чадахгүйд хүрсэн тул лангуугаа жижигрүүлж, үйл ажиллагааны хүрээгээ хумьсан байна. Ингэж явсаар тоног төхөөрөмжөө засварлах, шинэчлэх, түүхий эдээ татах, ажилчдынхаа цалинг нэмэх, оёдлын цех нэмэх, шинэ салбар нэмж байгуулах зэрэг шаардлага тулгарсан аж.
Энэ бүхнийг шийдэхэд “Рио Тинто” групп, “Инвескор” ББСБ-ын хамтарсан бичил, жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдах өргөдлөө цахимаар өгч, улмаар зээл авч чадсан байна.
Энэ талаар Б.Батцэцэг хэлэхдээ “Рио Тинто” групп, “Инвескор” ББСБ-ын хамтарсан бичил, жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаагүй бол манайх үнэхээр хэцүүдэх байсан. Лангууны түрээсээ төлж чадахгүй, худалдагчийнхаа цалинг өгч чадахгүй үйлдвэрээ түрдээ зогсооё, хаая ч гэж бодсон. Банкнаас олгосон гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах гээд материалаа өгсөн ч тэнцээгүй.
Харин интернэтээс “Рио тинто” групп “Инвескор” ББСБ хамтран хөнгөлөлттэй зээл олгож байгааг хараад материалаа цахимаар өгч, зээлд тэнцсэн. Санхүүжилтээрээ шинэ цех байгуулж, хажууд нь дэлгүүр нээнэ. Мөн нэмж хүмүүс ажилд авч, цалинг нь нэмэх бодолтой байна. Энэ санхүүжилт надад олон, олон боломж нээснээс гадна өөртөө, ажилчиддаа итгэж бизнесээ улам өргөжүүлэн тэлэх урам зоригийг өгсөн” гэсэн юм.
undefined
Цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн нь хувиараа бизнес эрхлэгчид. Тэдэнд зориулж бизнесээ тогтвортой авч явахад нэн шаардлагатай хөнгөлөлттэй зээл, чадавхжуулах зөвлөх үйлчилгээ, сургалтыг багтаасан Жижиг, дунд бизнесийг дэмжих хөтөлбөрийг “Рио Тинто Монгол” компанийнхан санаачлан өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлжээ. Ингэхдээ тэд финтек буюу технологи ашиглан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “Pocket” зээлийн аппликэйшнийг сонгосон байна.
Хэрэглэгчдийн цаг зав хэмнэх, зардал чирэгдэл болохгүй зэрэг давуу талыг нь бодолцож, финтекээр дамжуулан хөтөлбөрөө хэрэгжүүлж, 280 гаруй хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих замаар 1000 гаруй ажлын байр хадгалахыг зорьсон байна. “Рио Тинто” группийн Ковид-19 цар тахлын эсрэг сайн дурын сангийн 2.9 тэрбум төгрөг буюу 1 сая ам.долларын эх үүсвэрээр уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш таван сарын хугацаанд 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, нийт 300 гаруй ажлын байрыг хадгалж, шинээр олон ажлын байр бий болгожээ. Тэдний нэг нь үйлдвэрлэгч Б.Батцэцэг, түүний хамт олон юм.

“HS”-ийг дэлхийн брэнд болгох зорилготой

undefined
Үргэлжлүүлэн бид компанийн алсын хараа, зорилгын талаар үйлдвэрлэгч Б.Батцэцэгтэй ярилцав. Тэрээр монгол брэндийг дэлхийд гаргах зорилготой гэдгээ хуваалцсан юм.
-Арьсан цүнхнүүд үнэтэй байдаг шүү дээ. Танайх их хямд бас хэлбэр, хийц сайтай юм байна?
-Эхэндээ арьсан цүнх хямдхан зарахаар чанаргүй юм байна гэж ойлгодог байсан. Одоо хэрэглэгчид ямар чанартайг нь мэддэг болжээ. Зургаан жилийн өмнө цүнх хийж эхэлж байхад худалдаж авч байсан хүмүүс одоо хүртэл барьдаг. Үнээрээ ч, чанараараа ч импортоор орж ирж буй цүнхнүүдтэй өрсөлдөхүйц байлгахыг хүсэж байна.
Ээж минь оёдлын үйлдвэрт олон жил арьсан түрүүвч хийсэн. Тиймээс ээжтэйгээ хамтран орлоготой болъё гээд компаниа байгуулж байлаа. Ер нь манай бизнесийг гэр бүлийн бизнес гэж хэлж болно. Одоо ээж бид хоёр дээр манай нагац эгч нар ажилладаг. Анх түрийвч хийж онлайнаар захиалгаа авч, хүргэж өгдөг байсан бол одоо цүнх, бүс, түрийвч гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
-Таны бизнесийн зорилго юу вэ, цаашдаа юу хийе гэж төлөвлөж байна вэ?
-БНХАУ руу цүнхээ гаргахаар ажиллаж байсан ч “Ковид 19”-ээс болоод энэ ажил зогссон. Хил гаальтай холбоотой асуудлууд тулгараад байгаа. Энэ ажлыг урагшлуулж цүнхнүүдээ эхлээд БНХАУ руу, цаашлаад өөр улсууд руу гаргахаар төлөвлөж байна. Ер нь бизнесээ дэлхийд гаргаж, “HS”-ийг дэлхийн брэнд болгохыг хүсдэг. Ингэхийн тулд эхлээд дотоодын хэрэглэгчдэдээ танигдах хэрэгтэй байх. Хэрэглэгчдээс ирсэн санал, зөвлөмжийг тусгаж илүү загварлаг, чанартай, эвтэйхэн цүнх хийхэд анхаарч байна.  
Дэлгүүрийн хаяг: 3, 4 дүгээр хорооллын Түмэн плаза болон Драгон төвд
Жижиг, дунд бизнесийг дэмжих хөтөлбөрийг “Рио Тинто Монгол” ХХК-ийн санаачилсан InvesCore-тай хамтарсан хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн