Хүн төрөлхтний дундах хамгийн алдартай ундаа гэгдэх кофег эрүүл мэнддэд сайн, муу гэх олон яриа байдаг. Гэхдээ кофе хаягдал маш багатай бүтээгдэхүүн бөгөөд уусан кофены шаараа олон төрлөөр ашиглаж болох шалгарсан аргуудыг хуваалцъя.
Кофе тансаг үнэр, сайхан амттайгаас гадна арьсны эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Кофены найрлагад үхэжсэн арьсыг гуужуулж, шинээр төлжүүлж, цайруулах чухал антиоксидантууд агуулагддаг. Тиймд уусан кофены шаараа ашиглан гэртээ маск хийх боломжтой.
Маск хийх арга: Цайны хоёр халбага нунтаг кофе эсвэл кофены шаарыг цайны хоёр халбага какаоны нунтаг, гурван цайны халбага цэвэр сүү, нэг цайны халбага зөгийн балтай холиод сайтар хутгана. Бэлэн болсон зуурмагаа нүүрэндээ нимгэн түрхээд 15 минут болсны дараа бүлээн усаар зайлж угаагаарай. Ингэснээр кофенд агуулагдах каффейн арьснаас хорт бодис, бохирдлыг гадагшлуулна.
Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд нэг зэрэг удаан байснаас үүдэн хөргөгчнөөс эвгүй үнэр үнэртэх тохиолдол бий. Тэр үед уусан кофены шаараа жижиг аяганд хийж хөргөгч дотроо тавиарай. Үр дүнг нь нэг өдрийн дотор л мэдрэх болно.
Мөн ариун цэврийн өрөөндөө ч хэрэглэсэн шаар, кофены бүхэл үрийг тавьж, эвгүй үнэрээс сэргийлэх боломжтой.
Целлюлит буюу биеийн өөхөн давхаргаа арилгахын тулд кофены шаарыг бага зэрэг кокосны тостой хольж бэлтгэн, таргалалттай хэсэгтээ массаж хийн, хүйтэн усаар угаагаарай. Энэ нь богино хугацаанд өөхөн давхаргыг үгүй хийж, тухайн хэсгийн арьсыг чангалах чухал ач холбогдолтой.
Хэтэрхий өтгөн чанасан кофегоо асгахын оронд хуйхандаа массаж хийгээрэй. Энэ нь таны үсийг гялалзуулж, тэжээл өгөхөөс гадна үс уналттай хүчтэй тэмцэх хэрэгсэл болдог юм. Кофены маскыг долоо хоногт нэг удаа тавих юм.
Маск бэлтгэх заавар өтгөн кофе дээр нь нэг аяга ус нэмээд бүлээн болтол нь хөргөөрэй. Бүлээн кофегоор үсээ шавшаад гялгар уутан малгай өмсөж 20 минут орчим болсны дараа зайлж угаана. Каффейн үсийг зөөлөн, торгомсог болгохоос гадна хуйханд тэжээл өгч, үс уналтаас сэргийлэн, ургалтыг эрчимжүүлнэ.
Өнгөө алдсан модон, мебель тавилгаа кофены шаар ашиглан хуучин гялалзсан өнгөнд нь оруулах боломжтой. Хаягдал шаараа нимгэн алчуурт боож, дуртай тавилгаа арчаарай. Үр дүн нь тэр дороо мэдэгдэх болно.
Эх сурвалж: brightside.me