Иргэдийн нэрлэж заншсанаар Хан-Уул дүүрэгт байрлах “Home Plaza” төвийн арын зам буюу чигээрээ явах болон буцаж эргэх чиглэлийн зам байгууламжийг дунд гол үерлэсний улмаас үерийн усыг зайлуулах зорилгоор сэтлэн, хөдөлгөөнийг хаагаад нэлээд удаж байгаа билээ. Тухайн хэсгийн зам удаан хаалттай /6 сараас хойш/ байснаас түгжрэл үүсэх, жолооч нар буцаж эргэхдээ хол тойрч очих зэрэг асуудлууд тулгараад байгаа юм.
Тэгвэл тус замыг хэзээ нээх талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнээс тодруулахад “Тухайн хэсгийн замын засвар өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас эхэлсэн. Бидэнд өгсөн засварын ажил хийж дуусгах хугацаа бол 60 хоног. Засварын ажил дуусмагц тус замын хөдөлгөөнийг нээнэ” гэлээ.