Open in the iToim app
avatarIcon

Улс төр | 1 мин уншина

У.Хүрэлсүх: Сонгууль хойшлох нөхцөл үүсээгүй

У.Хүрэлсүх: Сонгууль хойшлох нөхцөл үүсээгүй
Нийтэлсэн 2020 оны 3 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн урилгад дурдсан улс төрийн ээлжит сонгуулийг хойшлуулах асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Дэлхий дахинд өвчний нөхцөл байдал үүсч, манай улсад өвчлөл бүртгэгдэж, хүндрэлүүд гарч байна. Энэ бүхнийг даван гарахын төлөө ажиллаж байгаа, давж ч гарна.

Харин улс төрийн сонгуулийг хойшлуулах нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. Өвчний нөхцөл байдлыг ашиглан улс төр хийж болохгүй. Миний хувьд өвчин зовлонтой үеэр сонгуулийн кампанит ажил яримааргүй байна. Улс төрийн сонгуулийн ажил засаг төрийн ажлаас тусдаа явна" гэлээ.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн