Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.Шүүх хурлын үеэр Улсын өмгөөлөгч шаардлагатай гурван баримт бичгийн хуулбарыг гаргуулах хүсэлт тавилаа. Мөн яллагдагч Т.Даваадалайгаас хэрэгт олон тооны нэмэлт баримт бичиг хавсаргаж өгсөн тул тэдгээртэй танилцах шаардлагатай байгааг хэлсэн юм.Харин Улсын прокурор Т.Даваадалайн шинээр гаргаж өгсөн баримт бичгүүдийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэх боломжгүй гэж үзэв. Тэрээр “Б.Анхтуяаг Интерполын хөх буланд зарласан бөгөөд одоогоор АНУ-д байгаа. Мөн АНУ-д цагаачлах хүсэлт гаргасан тухай баримт ирсэн. Гэвч эдгээр баримт бичгийг Урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх хууль эрхзүйн зохицуулалт байхгүй. Хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанд шилжүүлсэн тохиолдолд нотлох баримтыг шинжлэн судлах үе шатанд хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой” гэв.Үүний дараа яллагдагч Т.Даваадалай өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй тул хүсэлтийг өөрөө танилцуулж болох эсэхийг асуугаад, нэмэлт баримт бичгүүдтэй танилцах хүсэлт гаргасан юм.