Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, хурандаа Г.Пүрэвдэлгэр: Мөрийтэй тоглоомтой холбоотой нийт 1686 хэргийг шалгаж, үүнээс 419 хэрэгт 590 иргэнийг яллагдагчаар татсан. Мөн 392 хэргийг шүүхэд шилжүүлсэн бол одоогоор 189 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Цахим мөрийтэй тоглоомын 48 үйл ажиллагааг илрүүлснээс 23-ыг нь бүрэн зогсоогоод байна. Харин бусад нь мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор байршлаа өөрчлөх, өөр хаяг нээх зэргээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм. Түүнчлэн олон улсад ашиглагддаг аппликэйшнд суурилсан мөрийтэй тоглоомын 97 клуб цахим орчинд байгааг тогтоосон. Үүнээс 44-ийнх нь үйл ажиллагааг зогсоож, заримд нь эрүүгийн хариуцлага тооцсон. Энэ чиглэлээр нийт долоон удаагийн ажил, арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд 6.7 тэрбум төгрөгийг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргасан.