Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг сэтгүүлч Т.Шинэбаярыг нэр бүхий хүмүүст Хөдөлмөрийн баатар цол олгуулах, редакц байгуулахад зориулж их хэмжээний мөнгө өгөхийг шаардан шантаажилсан хэмээн мэдээлэл хийсэн. Харин өнөөдөр сэтгүүлч Т.Шинэбаяр уг мэдээллийг няцааж, өөрийг нь илт гүтгэж байна хэмээн мэдээлэл өгсөн юм.