Төрийн банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг 2021 оноос эхлүүлж, жил бүр хавар, намрын улиралд орон даяар мод тарих ажлыг уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэ удаагийн аяны хүрээнд Төрийн банкны ажилтнуудын төлөөлөл 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, намрын мод тарилтын аянаа эхлүүллээ.
Төрийн банкны хамт олон өнгөрсөн жилүүдэд байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол ажиллаж, мод тарихын зэрэгцээ тарьсан модоо арчлан ургуулахад онцгой анхаарч ирсэн.
Тухайлбал, 2023 онд 34 нэр төрлийн 6,586 ширхэг, 2024 онд 37 нэр төрлийн 5,594 ширхэг, 2025 онд 34 нэр төрлийн 4,772 ширхэг, 2026 оны хаврын мод тарилтаар 4000 гаруй модыг тус тус тарьж, ургуулсан байна. Ийнхүү сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 20 мянга гаруй модыг тарьж, ургуулах ажлыг хэрэгжүүлжээ.
Мөн өнгөрсөн хугацаанд Төрийн банкны хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бумбатын булаг, Таширын ам, Богд уул зэрэг байршлуудад ногоон төгөл бий болгож, 2021 оноос хойш 30 мянга гаруй экологийн ач холбогдол бүхий олон төрлийн модлог ургамлыг нутагшуулан ургуулж байна.