Намрын налгар өдрүүдэд найз нөхөд, хамт олноороо цуглаж хөгжилдөх Oktoberfest-ийн улирал эхэллээ.
Германд хоёр зуу гаруй жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн шинэ ургацын баяр “Oktoberfest”-ийг АПУ компани Монголд нутагшуулан, 20 жилийн турш уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. Энэ хугацаанд Oktoberfest Монголчуудад хэдийнээ танил болж, намар бүр хүсэн хүлээдэг, өөрийн гэсэн өнгө төрхтэй уламжлалт баяруудын нэг болсон байна.
1810 оноос эхэлсэн Oktoberfest цар хүрээгээ тэлсээр өдгөө дэлхийн олон оронд тухайн улсынхаа соёлын онцлогтой уялдан хувьсаж, олон сая хүмүүс нэгдэж тэмдэглэдэг томоохон баяр болжээ. Зөвхөн Мюнхен хотын үндсэн Oktoberfest гэхэд жил бүр зургаан сая гаруй зочин хүлээн авдаг. Аварга асрууд, зоогийн газрууд, амьд хөгжмийн тайз, төрөл бүрийн үзвэр хосолсон энэ баяр цаг хугацааны явцад улам өргөжсөн ч үндсэн мөн чанараа хадгалсаар ирсэн. Хүмүүс энд зөвхөн шар айраг уухаар бус, хамтдаа хооллож, хөгжим сонсож, танилцаж нөхөрлөн, цагийг зугаатай өнгөрүүлэхээр цугладаг уламжлал тогтжээ. Шинэхэн шар айраг, амтат хоол, хөгжим, найз нөхөд, зохистой хэрэглээний соёл бүгд нийлж Oktoberfest-ийн өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлдэг билээ.