Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 21 дэх жилдээ зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд–Үндэсний үйлдвэрлэл 2027” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө.Үзэсгэлэн худалдааны үеэр Монголын Хүнсчдийн нэгдсэн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ард түмний хүнс-2027” шалгаруулалт болсон юм. Тус шалгаруулалтын шилдэг гурил, гурилан бүтээгдэхүүний төрөлд 42 жилийн түүхтэй, хүнсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК-ийн нэрийн бүтээгдэхүүн “Мишээл” хөх тарианы талх хэрэглэгчдээс хамгийн өндөр санал авч, “Ард түмний хүнс” өргөмжлөлийн эзнээр тодорлоо.“Талх Чихэр” ХК нь 2006 онд “Мишээл” талхны үйлдвэрлэлийн шугамаа ашиглалтад оруулж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн түүхтэй. Одоо энэхүү талх нь 20 жилийн турш хэрэглэгчдийн өдөр тутмын хүнсний хэрэглээний нэг хэсэг болж, амт, чанараараа танигдсан үндэсний бүтээгдэхүүн болжээ.Энэ талаар “Талх Чихэр” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Оргил хэлэхдээ, “Үндэсний ууган үйлдвэрлэгч болох 42 жилийн түүхтэй “Талх Чихэр” ХК-ийн нэг бүтээгдэхүүн болох хөх тарианы “Мишээл” талх маань “Ард түмний хүнс”-ээр шалгарсанд бид бүхэн туйлын их баяртай байна. “Талх Чихэр” ХК нь хүнсний үйлдвэрлэлийн салбарт түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүхий л үе шатанд олон улсын хүнсний чанар, аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлж, үүнийгээ эрхэм зорилгоо болгон ажилладаг.