Юбикаб Холдинг компани олон улсын IDCXS стандартыг хангаж, батламжаа өнөөдөр гардан авлаа. Тус компани энэхүү стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хоёр жилийн өмнөөс эхлүүлж, сүүлийн зургаан сарын хугацаанд дотоод үйл ажиллагаандаа үе шаттай хэрэгжүүлсэн байна.