Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Люксембургийн Их Гүн VГийом-той уулзав.Төрийн тэргүүн нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд энэ жил олон арга хэмжээ хамтран зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.Цаашид найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, эрүүл мэнд, банк, санхүү зэрэг салбараас гадна бусад салбарт харилцан ашигтай хамтрах боломжийн талаар ярилцав. Люксембургийн Их Гүнт Улс өнгөрсөн 25 жилд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд Зүрх, судасны үндэсний төв байгуулахад дэмжлэг үзүүлж буйд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.Уулзалтын үеэр НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.