Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр нэр бүхий иргэд болон хүүхдүүдийн талаар тархаад буй ХДХВ-ийн халдвартай холбоотой мэдээлэлд албан ёсны мэдэгдэл гаргалаа.ХӨСҮТ "Олон нийтийн сүлжээгээр нэр бүхий иргэлийг ХДХВ (Хүний дархлал хомсдолын вирус)-ийн халдвартай, ХДХВ-ийн халдвартай хүүхэд төрсөн гэх мэт үндэслэлгүй, худал мэдээллийг цахим орчинд тарааж байна. Манай төв ХДХВ-ийн халдвартай хүмүүст эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлдэг тандалт, судалгаа хариуцдаг мэргэжлийн байгууллагын хувьд тус мэдээлэлд албан ёсны тайлбар мэдэгдэл хийж байна.Манай улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 451 тохиолдол бүртгэгдсэн. 2026 онд ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол оношлогдсон байна. Нийт тохиолдлоос нас барсан 73, гадаад улс орнууд руу амьдарч байгаа 40, эрүүл мэндийн байгууллагын хяналтад тогтмол үзлэг, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байгаа 322 (95.2%) хүн байна.Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжийн дагуу эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл нууцлалын өндөр зэрэглэлтэй хамгаалагдсан байдаг. Мөн ХДХВ-ийн халдвартай хүмүүст тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага, эмч, мэргэжилтнүүдэд “Нууцын гэрээ” байгуулж ажилладаг.