Америкийн жүжигчин Сидни Суини спортын бооцооны Novig платформын сурталчилгаанд оролцсон нь эмэгтэй тамирчдын шүүмжлэл дагуулаад байна. Тус сурталчилгаанд Сидни Суини спортын төрөл бүрийн хэрэгслээр биеийнхээ хэсгийг халхалсан байдлаар гарч, хоккей, хөлбөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын хэрэгсэл ашиглан Novig-ийн үйлчилгээг сурталчилжээ. Уг бүтээлийг эмэгтэйчүүдийн спортын дүр төрхийг хэт бэлгийн шинжтэйгээр харуулсан хэмээн олон тамирчин шүүмжилсэн байна.Олимпын дөрвөн удаагийн аварга, Австралийн усанд сэлэлтийн тамирчин Ариарне Титмус сурталчилгааг эрс шүүмжилжээ. Тэрбээр эмэгтэй хүний биеийг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж, эмэгтэйчүүдийн спортыг бэлгийн шинжээр сурталчилсаар байгаа нь бухимдал төрүүлж байгаагаа илэрхийлсэн байна.Мөн Их Британийн хөнгөн атлетикч Эйми Хант Унгарын Будапешт хотод болсон Ultimate Championship-ийн 200 метрийн финалд дөрөвдүгээр байр эзэлснийхээ дараа сурталчилгааны талаар байр сууриа илэрхийлжээ.