Азийн наадам: Монголын сагсан бөмбөгийн өмнөх амжилт ба шинэ өрсөлдөөнАзийн наадам: Монголын сагсан бөмбөгийн өмнөх амжилт ба шинэ өрсөлдөөн
Японы Айчи муж, Нагояа хот тэргүүтэй бүс нутагт зохион байгуулж буй “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд манай улсын эмэгтэй үндэсний шигшээ баг болон 3х3 эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өрсөлдөнө.
Сагсан бөмбөгийн 5х5 төрөл бусад спортын тэмцээнээс түрүүлж эхэлсэн. Эрэгтэйчүүдийн тэмцээн есдүгээр сарын 10–20-нд, эмэгтэйчүүдийн тэмцээн есдүгээр сарын 17–26 хүртэл үргэлжилнэ. Харин 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн есдүгээр сарын 21–25-нд болно. 5х5 тоглолтууд Айчи олон улсын аренад, 3х3 тэмцээн Кинжо Фүто өртөөний талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эрэгтэйчүүдийн 5х5 сагсан бөмбөгийн тэмцээнд Азийн чансааны тэргүүлэх 12 баг оролцож, гурван хэсэгт хуваагдсан.
А хэсэгт эзэн орны Япон, БНСУ, Саудын Араб, Индонез,
В хэсэгт Катар, Иран, Иордан, Хятадын Тайвань,
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
С хэсэгт БНХАУ, Филиппин, Бахрейн, Казахстаны багууд багтсан.
Харин Монголын эрэгтэй шигшээ баг чансааны шалгуурыг хангаагүй тул энэ удаагийн Азийн наадмыг өнжиж байна.
Өмнөх “Ханжоу-2022” Азийн наадамд Филиппин эрэгтэйчүүдийн 5х5 төрөлд аваргалсан. Харин энэ удаагийн тэмцээнд Филиппин хэсгийн шатанд БНХАУ-д 105:61-ээр хожигдож, тэмцээнээ эрт дуусгалаа.
Азийн наадмын түүхэнд эрэгтэйчүүдийн 5х5 сагсан бөмбөгийн төрөлд БНХАУ найман удаа, Филиппин тав, БНСУ дөрвөн удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг.
Эмэгтэйчүүдийн 5х5 сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 11 баг оролцож байна. Монголын шигшээ баг С хэсэгт БНСУ, Хятадын Тайвань, Малайзын багуудтай багтжээ.
Монголын эмэгтэй шигшээ багийн эхний тоглолт есдүгээр сарын 18-нд 12:00 цагт Хятадын Тайванийн эсрэг болно. Тоглолт Айчи олон улсын аренад зохион байгуулагдана. Дараагийн тоглолтуудаа есдүгээр сарын 21-нд Малайз, 22-нд БНСУ-ын шигшээ багийн эсрэг хийх хуваарьтай.
Монголын эмэгтэй шигшээ баг Азийн наадамд 5х5 төрлөөр дөрөв дэх удаагаа оролцож байгаа бөгөөд энэ удаагийн бүрэлдэхүүнд АНУ-ын иргэн, мэргэжлийн түвшинд тоглож байсан Амира Робинсон нэгдсэнээрээ онцлог.
Өмнөх “Ханжоу-2022” Азийн наадамд БНХАУ эмэгтэйчүүдийн 5х5 төрөлд түрүүлсэн бөгөөд энэ удаа гурав дараалсан алтан медалийн төлөө өрсөлдөж байна. Азийн наадмын түүхэнд БНХАУ эмэгтэйчүүдийн төрөлд долоо, БНСУ дөрөв, Япон хоёр удаа аваргалжээ.
Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд 2018 оны Жакарта-Палембангийн Азийн наадамд хэсгийн шатнаас шалгарч, улмаар наймдугаар байр эзлэж байсан.
Энэ удаагийн Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн есдүгээр сарын 21–25-нд Кинжо Фүто өртөөний талбайд зохион байгуулагдана. Тус төрөлд эрэгтэй, эмэгтэй багууд U23 насны ангиллаар өрсөлдөнө.
Монгол Улс 3х3 төрлийн эрэгтэй, эмэгтэй багуудаа илгээж байгаа бөгөөд эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Г.Болор-Эрдэнэ, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа, Г.Балжинням, эмэгтэй багийн бүрэлдэхүүнд Э.Энхбуян, Б.Нямцэцэг, Ч.Уртнасан, А.Хонгорзул нар багтжээ.
Эрэгтэй баг А хэсэгт Филиппин, Казахстан, Шри Ланкийн, эмэгтэй баг Малайз, Макао, Филиппиний багуудтай өрсөлдөнө.
“Ханжоу-2022” Азийн наадамд Монголын эрэгтэй 3х3 шигшээ баг хэсгийн шатанд Хонконг, Филиппинийг хожиж, улмаар Ираныг 16:15-аар буулган авч хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Катарт 13:21-ээр хожигдсон ч хүрэл медалийн төлөөх тоглолтод БНСУ-ыг 21:20-оор хожиж, хүрэл медаль хүртсэн. Харин эмэгтэйчүүдийн 3х3 баг Ханжоугийн наадмын хагас шигшээд Хятадын Тайванийг 21:20-оор хожин финалд шалгарч, улмаар БНХАУ-д 12:21-ээр хожигдон мөнгөн медаль хүртсэн.
Үүнээс өмнө буюу 2018 оны Жакарта-Палембангийн Азийн наадамд 3х3 төрөл анх удаа хөтөлбөрт багтахад Монголын эрэгтэй баг хоёр хожилтойгоор хэсгийн гуравдугаар байрт, эмэгтэй баг нэг хожилтойгоор хэсгийн гуравдугаар байрт орж байв.