Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед сурагчийн дүрэмт хувцасны худалдаа эхэлж, эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэглэл, хувцас хэрэгслийг бэлтгэж эхэлжээ. Нийслэлийн худалдааны төвүүд болон түр худалдааны цэгүүдэд бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан дүрэмт хувцасны төрөл олширсон ч үнэ нь өрхийн төсөвт багагүй дарамт болж байна.Үндэсний статистикийн хорооны мэдээллээр дундаж цалин өмнөх улирлаас 2.9 хувиар өсөж, 2026 оны эхний улиралд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.9 сая төгрөг, голч цалин 2.5 сая төгрөг. Монгол Улсад хөдөлмөрийн насны 1.2 сая гаруй хүн байгаагаас 2026 оны эхний улирлын байдлаар 850.8 мянган ажиллагч нийгмийн даатгалын шимтгэл төлжээ. НДШ төлөгчдийн 34.1 хувь нь 1.5-3 сая төгрөгийн цалинтай бол 12.5 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур буюу 792 мянган төгрөг хүртэлх цалинтай.Өрхийн орлого, цалингийн түвшин харилцан адилгүй байгаа нөхцөлд хичээлийн шинэ жилийн бэлтгэлд шаардагдах зардал айл өрх бүрт өөр өөрөөр тусаж байна. Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад 5 мянгаас 10 мянган төгрөгөөр нэмэгджээ