Open iToim app
Спорт | 2 мин уншина

Капе Вердийн хаалгач Вожинья Чилийн Коло-Коло клубд нэгдлээ

Капе Вердийн хаалгач Вожинья Чилийн Коло-Коло клубд нэгдлээ
Нийтэлсэн 15 цагийн өмнө
Капе Вердийн шигшээ багийн хаалгач, 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий гол баатруудын нэг болсон Вожинья Чилийн алдарт Коло-Коло клубтэй гэрээ байгууллаа. 40 настай хаалгач зургаан сарын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд гэрээг дахин нэг жилээр сунгах боломжтой аж.
Вожинья буюу жинхэнэ нэрээрээ Жосимар Жозе Эвора Диас 2026 оны ДАШТ-д Капе Вердийн шигшээ багийн хамтаар түүхэн амжилтын эзэн болсон юм. Тус улсын шигшээ баг анх удаа дэлхийн аваргын үндсэн шатанд оролцож, хүчирхэг багуудын эсрэг өрсөлдөн дэлхийн анхаарлыг татсан. Тэрээр Испани, Уругвай зэрэг багуудын эсрэг хийсэн тоглолтуудад гайхалтай хаалт хийж, тоглолтын дараа түүний олон нийтийн сүлжээний дагагчид эрс нэмэгдэж, дэлхийн хөлбөмбөгийн хүрээнд хамгийн их яригдсан тоглогчдын нэг болсон байна.
Чилид ирэхэд нь хөгжөөн дэмжигчид баатар мэт угтаж авлаа
undefined
Вожинья Чилийн нийслэл Сантьяго хотод ирэхэд Коло-Кологийн хөгжөөн дэмжигчид нисэх буудал дээр цугларч, түүний нэрийг хашгирч, халуун дотноор угтжээ. Түүний анхны тоглолт наймдугаар сарын 16-нд “O’Higgins F.C.” багийн эсрэг болох төлөвтэй байна.
Сонирхолтой нь, Вожинья гэдэг нэр нь түүний хоч бөгөөд португал хэлээр “бяцхан эмээ” гэсэн утгатай. Энэ нэрийг багадаа гудамжинд хөлбөмбөг тоглох үедээ сэтгэл хөдлөл ихтэй, эмээ дээрээ очиж уйлдаг байсантай нь холбон өгсөн гэдэг. Чилийн хөлбөмбөгийн дүрмээр тоглогчдын өмсгөл дээр хоч ашиглахыг хязгаарладаг ч Коло-Коло клуб түүний дэлхийд танигдсан “Vozinha” нэрийг өмсгөл дээр бичих тусгай зөвшөөрөл авч чаджээ.
Вожинья өмнө нь Португалийн GD Chaves багт тоглож байсан бөгөөд Ангол, Кипр, Молдав зэрэг улсын клубүүдэд ч хүчин зүтгэж байв. Харин 40 насандаа дэлхийн аваргын тайзнаас нэрээ гаргаж, одоо хамгийн нэр хүндтэй клубийн нэгт нэгдэж байгаа юм.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн