Засгийн газрын тогтоолоор Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадмыг “Хангайн бүсийн хурд” хурдан морины уралдаантай хамтатган долдугаар сарын 23-25-ны өдрүүдэд тэмдэглэж байна.
Ойн баяр наадмын морь, бөх, сур, шагайн харвааны бай шагналыг төр, спортын мэргэжлийн холбоод, 50 жилийн ойд хандив өргөж буй томоохон аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр хамтран олгохоор болжээ. Түрүү болон үзүүрлэсэн бөхийн бай шагналыг “Баянмараат” ХХК, Эрдэнэт хотын унаган залуусын төлөөлөл олгох ба түрүү бөхөд авто машин, үзүүрлэсэн бөхийг байраар байлна.
Эрдэнэт хотын 50 жилийн ойн барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, Улсын арслан Ө.Бат-Өлзий, Б.Батмагнай, Улсын гарьд М.Лхагвагэрэл тэргүүтэй 256 бөх зодоглоно. Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа долдугаар сарын 24-нд 13:00 цагаас эхлэх ба Улсын цолтой 43 бөх, аймаг, цэргийн цолтой 85 бөх, сумын цолтой 70 бөх, залуу 58 бөх тус тус бүртгүүлжээ.
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд зодоглох бөхчүүд: Дархан аварга Н.Батсуурь,
Улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Б.Бат-Өлзий, Б.Батмагнай,
Улсын гарьд, М.Лхагвагэрэл,
Улсын заан Н.Жаргалбаяр, Д.Баасандорж, С.Сүхбат, Д.Хүдэрбулга, Л.Энхсаруул, Д.Алтанцоож,
Улсын харцага, Г.Ганхуяг, Т.Баасанхүү, Ө.Батсуурь, Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнхжаргал, М.Бэлгүдэй, Улсын начин, А.Нармандах, Д.Амарсайхан, Э.Энх-Амгалан, Д.Амаржаргал, Э.Сумъяабат, Б.Түмэндэмбэрэл, Ц.Сандагдорж
Ойн наадмын онцлох бай шагналууд:
Зургаан насны түрүү морьд: Авто машин
Шагнал олгох талууд: Төр, спортын мэргэжлийн холбоод, томоохон аж ахуйн нэгжүүд