Open iToim app
Боловсрол | 2 мин уншина

Э.Цэрэнцоодол: Шалгуулагчид материалаа төхөөрөмж машинд уншуулж, оноогоо шууд харна

Э.Цэрэнцоодол: Шалгуулагчид материалаа төхөөрөмж машинд уншуулж, оноогоо шууд харна
Нийтэлсэн 2026 оны 6 сарын 25
2026 оны элсэлтийн ерөнхий шалгалт улсын хэмжээнд нийт бэлтгэсэн 55 шалгалтын байранд 49014 шалгуулагч шалгалт өгнө. Бүртгүүлсэн шалгуулагчдын 87 хувь энэ оны, 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй , 45 хувийг  эрэгтэй шалгуулагч эзэлж байна.
Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлсэн.
undefined
Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир: Түүхийн хичээлээр жил бүр хамгийн цөөн тооны элсэгч бүртгүүлдэг. Улсын хэмжээнд 1511 шалгуулагч өнөөдрийн эхний шалгалт болох түүхийн хичээлээр өгч байна. Өнөөдөр 14:00 цагаас 33177 шалгуулагч англи хэлний шалгалт өгнө.
Хүүхдүүд нойргүй хонох, сэтгэл санаагаар унах асуудлууд их байдаг. Шалгалтын төв болгон дээр эмч болон сэтгэл зүйч, цагдаагийн байгууллагын төлөөллүүд хамтран ажиллаж байна. 
Хөвсгөл аймаг шалгуулагч нарт зориулан нийтийн тээврээ үнэ төлбөргүй үйлчилж байгаа бол Дархан-Уул аймаг ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг, эхэд цалинтай чөлөө олгож байна.
Боловсролын үнэлгээний төвийн дарга Э.Цэрэнцоодол: Боловсролын үнэлгээний газар ЭЕШ-ыг зохион байгуулаад хоёр жил болж байна. Шалгуулагчид математик, англи хэл, нийгэм судлал гэсэн хичээлүүдийг хамгийн их сонгон шалгуулахаар бүртгүүлсэн байна. Энэ жилийн хувьд 3588 багш, албан хаагчид хянагч багш болон зохион байгуулагчаар ажиллаж байна. 
Шалгалтын төвүүд дээр хяналтын камер, металл илрүүлэгч байгаа бол анги танхимд нь ханын цагыг байрлуулж өгсөн. Шалгалтын дүрэм зөрчих, магадгүй гар утас болон ямар нэгэн төхөөрөмж, толь бичиг нууж орсон тохиолдол гарвал тус шалгуулагчийн шалгалтын оноог тооцохгүй байх арга хэмжээ авна. Шууд засалтын процессын хувьд шалгуулагч нар өөрсдөө материалаа төхөөрөмж машинд уншуулж, дэлгэцэн дээрээс дүн оноогоо харна.
Харин тусгай хэрэгцээт шалгуулагчийг нэмэлтээр 29 дүгээр сургууль дээр шалгалтын төв бэлдэж, шалгалтыг зохион байгуулж байна.
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт:
Зургаадугаар сарын 25-нд англи хэл, түүхийн хичээлээр эхэлнэ.
Зургаадугаар сарын 26-нд хими, газар зүй, нийгэм судлал,
Зургаадугаар сарын 27-нд биологи, математик,
Зургаадугаар сарын 28-нд физик, орос хэл, монгол хэл.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн