Open iToim app
Улс төр | 1 мин уншина

О.Цогтгэрэл: АН ард иргэдийн дэмжлэгийг авч байгаа ч сонгуулийн дүн өөр байгаа нь МАН-ын угсарсан системтэй холбоотой

О.Цогтгэрэл: АН ард иргэдийн дэмжлэгийг авч байгаа ч сонгуулийн дүн өөр байгаа нь МАН-ын угсарсан системтэй холбоотой
Нийтэлсэн 2026 оны 6 сарын 22
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийлээ.
Энэ 7 хоногийн АН-ын бүлгийн хурлаар Барилга хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалангийн ипотекийн хөтөлбөрийн талаарх мэдээллийг сонссон байна. Мөн орон нутгийн нөхөн сонгууль болон 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаар хэлэлцжээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “2025 оны төсвийн гүйцэтгэлийг УИХ-аар хэлэлцэж байна. Төсөвт Төсвийн тогтвортой байдалын зөвлөмж, АТГ-аас дүгнэлт хүргүүлсэн ч эдгээр нь хэрэгждэггүй.
Мөн аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд АН амжилтгүй оролцлоо. Сумын хэмжээнд АН-ын нэр дэвшигчид нийлбэр дүнгээрээ хамгийн олон санал авсан байна. АН-ыг ард иргэд дэмжиж байгаа. Гэхдээ сонгуулийн дүн энэ харьцаагаар гарахгүй байна. Энэ нь МАН-ын сонгуулийг худалдаж авдаг, зохион байгуулдаг сүлжээний схем хэт гүнзгий байна гэсэн үг” гэлээ.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн