Open iToim app
Спорт | 1 мин уншина

Конго улсын шигшээ Португалтай тэнцэж, 1:1 оноотой боллоо

Конго улсын шигшээ Португалтай тэнцэж, 1:1 оноотой боллоо
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий К хэсгийн эхний тоглолтод Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын шигшээ баг Португалтай 1:1-ээр тэнцэж, дэлхийн аваргын түүхэн дэх анхны оноогоо авлаа.
Тоглолтын ердөө зургаа дахь минутад Португалын хагас хамгаалагч Жоау Невеш тооны харьцааг нээж, багтаа тэргүүлэл авчирсан юм. Гэвч Конгогийн довтлогч Йоан Висса эхний үеийн нэмэлт цагт гоолдож, багийнхаа ДАШТ-ий түүхэн дэх анхны гоолыг оруулан харьцааг тэнцүүлжээ.
Хэдийгээр Португал бөмбөг эзэмшил болон довтолгооны үзүүлэлтээр илүүрхсэн ч Конгогийн хамгаалалт алдаа гаргалгүй тоглож, фаворит багийг бүтэн гурван оноо авах боломжгүй болгосон байна.
undefined
Энэ тоглолтод 41 настай Криштиану Роналдо оролцсоноор ДАШТ-д зургаа дахь удаагаа тоглосон хөлбөмбөгчдийн нэг болж, дэлхийн аваргын тоглолтыг гараанд эхлүүлсэн хамгийн ахмад талбайн тоглогч гэсэн шинэ амжилтын эзэн боллоо.
Ингэснээр К хэсгийн фаворитуудын нэг Португал эхний тоглолтдоо үнэ цэнтэй хоёр оноо алдсан бол Африкийн төлөөлөгч Конго улс дэлхийн аваргын тавцанд түүхэн үр дүнд хүрч чадлаа.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн