Улаанбаатар хотын хэд, хэдэн дүүрэгт халуун ус тасарсан. Гэмтэл гарсны улмаас халуун ус тасарсан гэдгийг УБДС ТӨХК-иас мэдээлсэн. УБДС ТӨХК "Өнөөдрийн байдлаар нийт найман зогсолт хийхээс гурвыг нь хийгээд байна. Одоо ажиллагаа залгах бэлтгэлүүдээ хангаад байна. Ирэх долоо хоногийн даваа гарагаас дөрөвдүгээр зогсолт хийнэ. Энэ нь стадионаас зүүн тийшээ 16-р хороолол хүртэл байршуулдын халуун усыг хаана. Төлөвлөгөөт бус зогсолт мөн хийж байна. Хугацаа уртасч байгаа тохиолдол ч гарч байна. Хил, гаалийн улмаас тоноглолууд удаашралтай ирж байгаатай холбоотой. Мягмар гарагт олон дүүрэгт халуус ус тасарсан тухайд, гэнэтийн зүйл болсон. Тодруулбал, зургадугаар сарын 9-10-нд шилжих шөнө эх үүсвэр дээр даралт буурсан. Үүнийг илрүүлэх зорилгоор манай аваарын баригад бүрэлдэхүүнээрээ ажилласан. Хэрэглэгчийн салаа шугамын хоёрт гэмтэл гарсан. Их тойруу орчимд гарсан гэмтлийг илрүүлээд, залгаж байгаа. Хан-Уул дүүрэг орчимд илрүүлгийн ажил хийж байна. Хэсэгчилсэн байдлаар хэрэглэгчдэд халуун ус өгнө" гэв.