Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

“Nomadic HUB” болон “Их сайн эм” хамтран малчдад зориулсан худалдааны төв байгуулна

“Nomadic HUB” болон “Их сайн эм” хамтран малчдад зориулсан худалдааны төв байгуулна
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 21
БНХАУ-ын ӨМӨЗО-нд 27 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Их сайн” групп “Nomadic HUB”-тай хамтран Монгол Улсад албан ёсоор “Их сайн эм” нэртэйгээр малын эмийн салбар эмийн санг дотоодын зах зээлд нэвтрүүлж байна. “Их сайн” групп нь ӨМӨЗО-нд малын эмийн 71 салбартай бөгөөд бүс нутагтаа малын эм, бэлдмэл, бордооны үйлдвэрлэлээр тэргүүлэгч компаниудын нэгд тооцогддог байна.  
undefined
“Их сайн эм” нь “Nomadic HUB”-тай хамтран “Nomadic HUB Farm Supply” буюу малчдын супермаркет байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү супермаркетаар дамжуулан зөвхөн малын эм бус мал аж ахуйн тоног төхөөрөмж, малын нэмэлт тэжээл, фермерийн өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа аж. Ингэснээр малчид олон төрлийн эм, тэжээлийг илүү хямд үнээр авах нөхцөл бүрдэх юм.
undefined
“Nomadic HUB”-ын үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр: Мал аж ахуйн салбарт шинэ хуудас нээж байна. Манай улсад мал аж ахуйн салбарт шинжлэх ухаанд тулгуурласан хөгжил туйлын их үгүйлэгдэж байсан. Өмнөд хөршийн хөгжлийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн энэ үед бүс нутагтаа тэргүүлэгч “Их сайн” групп Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, “Их сайн эм” хэмээх нэрээр “Nomadic HUB”-тай хамтран салбар эмийн санг оруулж ирлээ. Энэхүү эмийн сан 21 аймагт салбараа нээж, малчдад илүү ойр ажиллахаар төлөвлөж байна. Nomadic HUB “Их сайн эм” малын эмийн сантай хамтран “Nomadic HUB Farm Supply” буюу малчдын супермаркет байгуулахаар ажиллаж байна. Уг супермаркетаар дамжуулан зөвхөн малын эм худалдахаас гадна мал аж ахуйн тоног төхөөрөмж, малын нэмэлт тэжээл, фермерийн өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.
undefined
БНХАУ-ын ӨМӨЗО-ны малын эм, мал эмнэлгийн “Их сайн” группын үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Улаантуяа: “Их сайн” групп ӨМӨЗО-д 27 жил тасралтгүй малын эм, бэлдмэл борлуулж, бордоо үйлдвэрлэсэн байна. Энэ хугацаанд бүс нутагтаа малын эмийн 71 сүлжээ салбартай болсон. Монгол Улсад анхны салбараа нээж, дэлгүүрийн нээлтэнд ирсэндээ баяртай байна.
“Их сайн эм” ГХО ХХК-ийн чанарын менежер, малын эмч Б.Отгонбаяр: ӨМӨЗО-ын мал эмнэлэгт хэрэглэдэг эмийн чанарын шаардлага хангасан, өндөр чанартай бүтээгдэхүүн хэрэглэдгээрээ онцлогтой. Энэхүү бүтээгдэхүүнүүдийг дотоодын зах зээлд нэвтрүүлэхээр боллоо. Эм бэлдмэлийн хувьд БНХАУ болон “Их сайн” группын үйлдвэрлэдэг эмээс гадна олон улсын 500 гаруй нэр төрлийн эм бэлдмэл, тэжээлийн бүтээгдэхүүнийг цоцсоор нь худалдахаар энэхүү худалдааны төвийг малчид, мал аж ахуй эрхэлж буй хүмүүст зориулан нээж байна.
undefined
Мөн “Сүүний үнээний фермер эрхлэгчид, сонирхогчдын зөвлөгөөн” болох “Farm Forum 2026” арга хэмжээ зохион байгуулж, сүүний салбарын өнөөгийн нөхцөл байдал, фермерийн аж ахуйн хөгжил, хоршооны тогтолцоо, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар хэлэлцлээ. Энэ үеэр шилмэл үйлдвэрийн малын үр импортлох, нутагшуулах, зохиомол хээлтүүлэг, генетик сайжруулалт, малын үржлийн судалгаа болон мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх асуудлыг салбарын төлөөллүүд онцлон ярилцсан юм.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн