Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан гарлаа

Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан гарлаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 20
Уул уурхайн компаниуд байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр хэр хариуцлагатай, нээлттэй ажиллаж байгаагаа жил бүр Тогтвортой хөгжлийн тайлангаар дамжуулан тайлагнадаг. Энержи Ресурс компанийн Тогтвортой хөгжлийн тайлан  2025-аас “Байгаль орчны” чиглэлээр хийсэн ажлуудай танилцъя.
  • Биологийн нөхөн сэргээлт 12 га-д, техникийн нөхөн сэргээлтийн талбайг 82 га-д хүргэв.
  • Ойн зурвас байгуулж, 126 мянган мод тарьж ургуулнаас, 90 орчим хувийн амьдралттай байна.
  • Говьд ойн зурвастай болсноор тухайн орчимд ирэх шувуудын төрөл зүйл жил ирэх бүр нэмэгдэж, 2025 оны байдлаар 7 бүлгийн 54 зүйлийн шувуу бүртгэгдлээ.
  • Устаж болзошгүй модлог ургамал болох “Гуагийн тоорой” модыг Номгон сумын байгаль хамгаалагчидтай хамтран хашиж хамгаалав.
  • Биологийн олон төрөл зүйлийг хамгаалах зорилгоор Говь гурван сайхан Байгалийн цогцолборт газарт зэрлэг амьтдын идэш, тэжээл хандивлав.
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн ховор ургамал болох “хонин арц”-ын тархалтын судалгаа хийлээ.
  • Ханхонгор сумын Мандах багийн нутагт иргэд гар аргаар алт олборлож сүйтгэсэн талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, хүлээлгэн өглөө.
  • 1,3 сая м³ усыг дахин ашиглаж, усны үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэв.
undefined
Энержи Ресурс ХХК-ийн нийгэм, орон нутагт оруулсан хувь нэмэр, компанийн засаглал гэх мэт бусад мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн