Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Дархан-Уул аймагт “Дархан марафон 2026” зохион байгуулна

Дархан-Уул аймагт  “Дархан марафон 2026” зохион байгуулна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Дархан-Уул аймагт 2026 оны тавдугаар сарын 30-ны өдөр орон нутгийн хэмжээнд анх удаа олон улсын стандарт хангасан “Дархан марафон 2026” бүх нийтийн гүйлтийн тэмцээн зохион байгуулагдах юм.
“Дархан марафон 2026” нь 5 км, 10 км, 21 км болон 42 км-ийн төрлүүдээр явагдах бөгөөд бүх насны оролцогчид, гүйлтийн спортыг сонирхогчид оролцох боломжтой юм. Түүнчлэн 21 км болон 42 км-ийн ангилалд мэргэжлийн тамирчид болон паралимпын тамирчид өрсөлдөнө.
Тус марафон нь зөвхөн спортын тэмцээн төдийгүй эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийгмийн бүх бүлгийн оролцоог дэмжсэн хүртээмжтэй арга хэмжээ болж байгаагаараа онцлогтой.
Зохион байгуулагчдын мэдээлснээр марафоны маршрут, аюулгүй байдал, цагийн систем болон үйлчилгээний зохион байгуулалт нь олон улсын стандартын дагуу хийгдэж байгаа бөгөөд оролцогчдод мэргэжлийн түвшний орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.
“Дархан марафон 2026” нь орон нутагт зохион байгуулагдаж буй томоохон спортын арга хэмжээний нэг болж, дотоодын болон олон улсын гүйгчдийг татах хүлээлттэй байна. 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн