Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Сүхбаатар аймагт гарсан хоёр хээрийн түймрийг унтраахаар 143 алба хаагч ажиллаж байна

Сүхбаатар аймагт гарсан хоёр хээрийн түймрийг унтраахаар 143 алба хаагч ажиллаж байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 14
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Шар бүрд” гэх газарт өчигдөр буюу 2026 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 16:45 цагт гарсан хээрийн гал түймрийг 19:50 цагт бүрэн унтраажээ. Мөн тус аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Их дэлгэр” гэх газарт 17:10 цагт гарсан хээрийн түймрийг 19:30 цагт бүрэн унтраасан байна.
Харин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр гарсан хоёр хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг болон сумын мэргэжлийн ангийн нийт 143 алба хаагч, 24 автомашинтайгаар ажиллаж байна. Тодруулбал, Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн хогийн цэгээс 10:40 цагт гарсан хээрийн түймэр болон “Бадрах” III багийн “Бор-Өндөр” гэх газарт 20:30 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдрийн байдлаар Архангай, Булган аймгийн зарим нутгаар хуурайшилт бага байгаа бол бусад нутгаар хуурайшилт их болон нэн их түвшинд хүрээд байна. Иймд иргэд, малчдыг ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн