Олон улсын шайбтай хоккейн холбооноос зохиож буй өсвөрийн эрэгтэй хоккейн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 3-ны хооронд Киргизстаны Бишкек хотод боллоо. Дөрөв дэх удаагаа болж буй энэ удаагийн тэмцээнд Узбекистан, Индонез, Макао, Киргиз, Монгол, Энэтхэг гэсэн зургаан баг өрсөлдсөн.