Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Ч.Лодойсамбуу: Монголд асуудлыг сошиалаар л шүүдэг боллоо

Ч.Лодойсамбуу: Монголд асуудлыг сошиалаар л шүүдэг боллоо
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу оролцож, мэдээлэл өглөө.
Тэрээр "Туулын хурдны зам төсөлтэй холбоотойгоор Х.Ганхуяг гишүүн Хянан шалгах түр хороо байгуулж түр хорооны дагуу мэдээлэл авахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Гэвч үүнийгээ буцаагаад, больж байх шиг байна. Сүүлийн үед төрийн ажил хэрхэн явагдаж байна гэвэл эхлээд сошиал медиагаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл сэвнэ. Дараа нь хянан шалгах түр хороо байгуулдаг. Хууль шүүхийн байгууллага ажлаа хийхээс өмнө эхлээд сошиалынхаа шүүхээр оруулдаг. Сошиалын шүүх шийдэх юм бол хуулийн байгууллага түүнийх нь дагуу ажлаа явуулж шийдвэр нь сошиал шүүхээр сайн үнэлгээ авбал шүүх нь түүнийг дагаж шийдвэр гаргадаг ийм л буруу жишиг рүү ороод байна. Туулын хурдны зам төсөлд төсвийн хөрөнгөний 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийж, хууль зөрчсөн. Тиймээс Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой. Өнөөдөр Т.Даваадалай гээд орлогч даргыгаа урдаа тавьчхаад нөгөөх нь ажлаа өгнө гээд өмнүүр нь хаалт хийж байна. 
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Тендерийн хуулиар санхүүгийн баталгааг хэн гаргах вэ гэвэл давхар даатгагч эсвэл тухайн улсын банк санхүүгийн байгууллага нь баталгаа гаргах ёстой юм. Манай улсаас ч мөн даатгалын компани оролцох ёстой байдаг. Харин нийслэлийн удирдлагаас бид ямар ч хууль зөрчөөгүй. Манайхаас даатгалын компани оролцож байгаа гэж яриад байгаа. Мөнх даатгал гэх газар нь даатгал гаргасантай ямар ч холбоогүй байгаа юм. Зүгээр зуучлагч, оролцогч байдалтай харин даатгалтай холбоотой харилцаанд байхгүй баталгааны бичигт буюу гэрээнд оролцоогүй байна. Ямар ч хууль дүрмээрээ яваагүй бичиг баримт байгааг бид залилан гэж хэлж болно. Хуулиараа гадаадын банк нь байх ёстой. Гэтэл зүгээр нэг ААН компани нь бид нар батлан даагч нь гэсэн бичиг дээр 500 тэрбумыг шилжүүлсэн нь бүлэг дээрэм гэж ойлгож болно. 
2016 онд нийслэлийн төсөв 550 тэрбум байсан. 2026 онд 4 их наяд болж нэмэгдсэн. 2021 оноос нийслэлийн эрх мэдлийг онцгой нэмсэн. Л.Оюун-эрдэнэ Ерөнхий сайд болсноос хойш гэсэн үг. Хот өөрөө татвар хураамж тогтоодог болсон. Бонд гаргадаг болсон. Үнэт цаас гаргадаг болсон. Нийслэлийн иргэдийн төлдөг нэг хувийн татварыг хоёр хувь болгож нэмэгдүүлсэн. Ерөнхийдөө эрх мэдлээ нэмж, татвараа ч нэмсэн.
Улаанбаатар хотод үүссэн өрийн хэмжээ болон зээл нь хотын бонд нийтдээ 500 сая ам.доллар, ОУ байгууллагын зээл 500 сая ам.доллар, батлан даалтууд 300-500 сая ам.доллар гээд нийтдээ хотын тавьсан өр 2 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь ойролцоогоор 7 их наяд төгрөг буюу Монгол Улсын төсвийн 30 орчим хувь болж байна. Аудитаас нийслэл дээр байнга тавьдаг шаардлага нь төсвийн сахилга бат сул, худалдан авалт ил тод биш, төсвийн хэтрэлт өндөр, төслийн хэрэгжилт удаан, үр дүнгийн үнэлгээ байхгүй гэдэг. 
Х.Нямбаатар уучлалт гуйгаад сайн дураараа Т.Даваадалайтай хамт огцрох ёстой. Мөн энэхүү тендер зарлагдах үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байсан. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ ч энэ бүхнээс хол зайлахгүй гэдгийг сануулж хэлье" гэлээ. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн