Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ

““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 5 цагийн өмнө
Засгийн ээлжит 16 дугаар хуралдаан 08.00 цагт эхлэн хуралдаж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
-Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
“-Аргачлал батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Төрөөс шинээр зөвшөөрөл нэвтрүүлэхтэй холбогдуулан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал/
-Улсын Их Хурлын гишүүн Э.Одбаярын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-“Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Үйлдвэрлэл технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалт
-“Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Экспорт нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэж байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн