Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Б.Батцэцэг: Цаашид төрийн аль ч байгууллага төсвийн мөнгөөр программ хангамж хөгжүүлэхгүй

Б.Батцэцэг: Цаашид төрийн аль ч байгууллага төсвийн мөнгөөр программ хангамж хөгжүүлэхгүй
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 15
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг бизнесийн орчныг дэмжих чиглэлээр гарсан тогтоол, шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас бизнесийн зөвшөөрлийн тогтолцоог шинэчилж, иргэд “e-business.mn” системд хүсэлтээ мэдэгдээд шууд бизнесээ эхлүүлж болох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь хүнд суртал, олон шат дамжлагыг багасгаж, төрийн байгууллагууд бизнес эрхлэгчдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг цахимаар хүргэх зорилготой юм.
ЗГХЭГ тэргүүн дэд дарга Б.Батцэцэг: Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилга салбар болгонд хэрэгжиж эхэллээ. Нийслэлээс олгодог 140 төрлийн зөвшөөрлийг https://e-business.mn/ системд мэдэгдээд, бизнесээ эхлүүлж болно. Үсчин, фитнес, кофе шоп зэрэг эрсдэл багатай бизнес эхлэх гэж байгаа бол өөрийн хүсэлтээр хандахад, Монгол Улсын Засгийн газраас тухайн бизнес эхлэхэд хэрэгтэй, хэрэгжүүлэх шаардлагатай хууль тогтоомж, холбогдох мэдээллийг иргэний өөрийнхөн улсын бүртгэл болон цахим хэлбэрээр хүргүүлж ажиллана. Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой төр болон мэргэжлийн байгууллагуудаас авах дүгнэлтүүдийг төрийн байгууллага өөрөө иргэндээ очиж үйлчилдэг болно.
Энэ тогтоолын хүрээнд Монгол Улсын төрийн аль ч байгууллага төсвийн мөнгөөр программ хангамж хөгжүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн хэрэглээнд нэвтэрсэн программ хангамжийг хэрэглэж, худалдан авагч бус дэмжигч болж ажиллана. Төрийн хувьд мэдээлэл болон аюулгүй байдлыг хариуцаж ажиллах нөхцөл бүрдэж байна. Мөн 2015 оноос хойш өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 гаруй тэрбум, гадаадын зээл тусламжаар 230 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг программ хангамж, систем хөгжүүлэхэд зарцуулсан байна. Төр өөрөө хөгжүүлээд явбал хүний нөөцийн дутагдалд орохоос гадна мэдээллийн технологийн бараа бүтээгдэхүүний төрөөс гаргах зардал нэмэгдсээр байх учраас энэхүү шийдвэрийг гаргалаа.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн