Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

KakaoBank дараагийн гадаад зах зээлээр Монголыг сонголоо

KakaoBank дараагийн гадаад зах зээлээр Монголыг сонголоо
iToim
+ Дагах
Нийтэлсэн 12 цагийн өмнө
БНСУ-ын цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хамгийн том банк болох KakaoBank дэлхийн тэлэлтийнхээ дараагийн чиглэлээр Монгол Улсыг сонгосноо мэдэгдлээ.
KakaoBank Монголын санхүүгийн байгууллагад өөрийн “KakaoBank Score” нэртэй зээлийн үнэлгээний системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна (систем нь санхүүгийн бус өгөгдөл ашиглан зээлжих чадварыг үнэлдгээрээ онцлогтой). KakaoBank 4-р сарын 3-нд Монголын MCS Group-тэй санамж бичиг байгуулж, M Bank-д стратегийн хөрөнгө оруулалт хийх, орон нутгийн нөхцөлд тохирсон зээлийн онооны загвар хамтран хөгжүүлэхээр болсон байна. Үүнээс гадна тус банк хиймэл оюунд суурилсан “AI-native bank” загварт шилжиж, аппликейшнаа харилцан ярианд суурилсан санхүүгийн туслах болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн