Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

Э.Бат-Амгалан: Хаврын чуулганаар барилгын салбартай холбогдох дөрвөн хуулийн төсөл өргөн барина

Э.Бат-Амгалан: Хаврын чуулганаар барилгын салбартай холбогдох дөрвөн хуулийн төсөл өргөн барина
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 26
Монгол Улсын барилгын салбарын 100 жилийн ойтой зэрэгцэн салбарын эрх зүйн орчныг шинэ шатанд гаргах томоохон өөрчлөлтүүд хийгдэхээр болж байна. Энэ хүрээнд Улсын Их Хурлын хаврын чуулганаар барилгын салбартай холбоотой дөрвөн чухал хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр бэлтгэж буйг салбарын сайд мэдэгдлээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцны яам, Барилга хөгжлийн төв, Мишээл Экспо ХХК хамтран 20 дахь жилдээ барилгын салбарын хамгийн том цуврал үзэсгэлэн "Улаанбаатар барилга 2026" өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн гуравдугаар сарын 29 хүртэл үргэлжилнэ.
undefined
Уг үзэсгэлэнг нээж, УИХ-ын гишүүн, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан: Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Барилгын салбарын түүхэн ой бол зөвхөн тэмдэглэлт үйл явдал төдий бус, салбарын хөгжил, шинэчлэлийг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой юм. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар “Барилгын тухай хууль”, “Хот байгуулалтын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл, мөн анхдагч хуулийн төсөл болох “Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хууль”, “Орон сууцжуулалтын тухай хууль”-ийн төслүүдийг өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
“Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хууль”-ийн төсөл нь орон сууцны санхүүжилтийн урт хугацааны, тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, энэхүү үйл ажиллагааг даган хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагаа, зохицуулалтын эрх зүйн орчныг бий болгоно. Мөн орон сууцны нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлж, орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй иргэдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлоход чиглэж байна.
Орон сууцны том бүтээн байгуулалтууд болох “Ногоон нуур 1008”, “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны 5002 төслүүдийг хэрэгжүүлж байгаа ба энэ оны долдугаар сард багтаан 2042 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Салбаруудын аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд саад учруулж байсан зөвшөөрлийн ажлыг цахим хэлбэрт шилжүүлж, богино хугацаанд үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ.
Мөн “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ыг Засгийн газар баталсан байна. Ингэснээр төрийн өмчийн орон сууцыг иргэдэд ил тод байдлаар хөлслүүлэх, өмчлүүлэх, дахин төлөвлөлтийн иргэдийг газар болон эд хөрөнгийн орон сууцаар солих, түр суурьшуулах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
undefined
Энэ жилийн үзэсгэлэнд дотоодын байгууллагууд болон БНХАУ, ОХУ-ын салбарын төлөөлөгчид зэрэг 6 мянга гаруй аж ахуй нэгж бараа бүтээгдэхүүнээ танилцуулан оролцож байна.
Үзэсгэлэнд оролцсон онцлох барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид:
  1. Хятадын “Shandong Huajian Aluminium group”-ийн охин кампани болох EOSS нь хөнгөн цагаан цонх, хаалга, шилэн фасадын системийн судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн үйлдвэр юм. Олон улсын стандартаар баталгаажсан хөнгөн цагаанаар хийсэн цонх, хаалга, шилэн фасад нь бат бөх 6063, 6061 маркийн зэврэлтэд тэсвэртэй хөнгөн цагаан хайлшаар хийгддэг байна. Энэ нь  энгийн цонхтой харьцуулахад илүү бат бөх, хэлбэр алдахгүй, дулаан барих чадвар сайн, гурван давхар дуу чимээ тусгаарлах Low-E шилтэй, зэврэхгүй, 20 гаруй жил ашиглаж болно.
  1. Дулаан нөөцлүүр Warmmah 2022 оноос сүүлийн үеийн дэвшилтэд технологиор хийгдэж, сэргээгдэх эрчим хүчний дулаан нөөцлөгч цахилгаан халаагуурыг агаарын бохирдол бууруулах түвшинд үе шаттайгаар ажиллаж байгаа юм. Дулаан нөөцөлдөг Warmmah нь гал, цахилгааны аюулгүй, дулааныг хуримтлуулж, зарцуулалтыг механикаар тохируулах боломжтой, тог тасрахад 24-36 цаг дулаанаа хадгалдаг ба ашиглалтын хугацаа нь 20 жил юм.
  2. Австри улсын 65 жилийн туршлагатай “E egger” европын E1 экологийн стандарт хангадаг модон тавилга, засал чимэглэлийн үйлдвэр юм. Модон эггэр ламинатан шал, усны хамгаалалттай шал, грийн тек, үйсэн шал хэмээх дөрвөн төрлийн 4-5 давхарга бүхий шалаараа алдартай билээ. Эдгээр шал нь удаан эдэлгээтэй, арчилгаа бага, ус чийгийн нөлөөнд ямар ч өөрчлөлт гарахгүй, бат бөх гаднын нөлөөнд тэсвэртэй, шалны халаалтад хэрэглэх боломжтой юм.
“Улаанбаатар Барилга-2026” үзэсгэлэн нь барилгын салбарын хөгжил, шинэ технологийг олон нийтэд таниулахын зэрэгцээ дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, улмаар орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн