Open iToim app
Улс төр | 1 мин уншина

МАН-ын дарга нар хуралдаж байна

МАН-ын дарга нар хуралдаж байна
Нийтэлсэн 20 цагийн өмнө
МАН-ын дарга нар яг одоо УИХ-ын дарга Н.Учралын өрөөнд хуралдаж байна.
Хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал болон холбогдох хүмүүс оролцож үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцаж байгаа аж.
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн. Энэ нь МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгч Ерөнхий сайд болох улс төрийн эхлэл хэмээн улс төрийн хүрээнд ярьж байна.
Мөн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн талаас Н.Учралыг Ерөнхий сайд болгож, өөрсдөө УИХ-ын даргаа авах тохироо хийх гэж оролдож байна. Хэрвээ тохиролцоонд хүрвэл С.Амарсайханыг УИХ-ын даргаар томилуулна гэсэн мэдээлэл ч байгаа юм. Гэхдээ Ерөнхий сайд Г.Занданшатар тоглоомын гадна үлдэхгүй л болов уу.
Ямартаа ч яг одоо болж буй МАН-ын дарга нарын хурлаар тодорхой шийдвэр гаргах аж.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн