Анх 2002 онд энэ төрлийн гэмт хэргийн тухай хууль батлагдаж байх үед ердөө хоёрхон хэрэг бүртгэгдэж байсан. Харин өнөөдөр энэ тоо тогтмол өссөөр, 2025 оны байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 307 гэмт хэрэг, 394 зөрчил бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 20 хувиар, зөрчил 26.6 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.