Монгол Улсын Гавьяат багш С.Шаарийбуу Ерөнхий сайд Г.Занданшатарт хандсан бөгөөд түүнийг өнөөдөр хүлээн авч уулзсан. Тэрээр иргэний хувиар Малайзын шүүхэд хандахад хүчин мөхөсдөж байгаа тул Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг хүсч өнөөдөр уулзсан.Тэгвэл Засгийн газар дэмжин ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Энэ талаар тэрээр “21 жилийн турш миний эсрэг Малайзын Холбооны шүүх өргөдөл гаргаж, давж заалдсан. Бүхэл бүтэн Малайз улсын шүүхийн байгууллага, төр хамтран энэ хэрэгт оролцоно гэдэг надад дааж дамшгүй байсан. Би бас төртэй. Монголын төрдөө анх удаа хандаж байна. Сайхан хүлээж авдаг юм байна. Гол нь асуудлыг маш шуурхай шийдэж өглөө. 21 жилийн хугацаанд би нэг улсын Засгийн газар, шүүхтэй маргалдаж ирсэн. Малайзын Холбооны шүүхэд иргэн миний бие ганцаараа давж заалдах хэцүү. Манай Засгийн газар, Хүний эрхийн байгууллага 21 жилийн хугацаанд Малайзын Холбооны шүүх рүү тоолж баршгүй их захидал явуулсан. Нэг ч хариу ирж байгаагүй. Энэ удаа Монголын Засгийн газар иргэнийхээ төлөө асуудалд хандах эрх нь нээгдэж байна. Миний тавьсан саналыг Засгийн газар хүлээж аваад, хамтран ажлын хэсэг байгуулахаар болсон. Засгийн газартай хамтарснаар хэргийг шийдэх түвшин нь өөр, шийдэгдэх арга нь өөр байх болно. Байгуулсан ажлын хэсэг Ерөнхий сайдтай хуралдаж, ямар асуудал зарчмаар давж заалдахаа шийднэ. Би сүүлд Малайз улс руу явж, Холбооны шүүхэд нь давж заалдах хүсэлт өгсөн. Үүнийг зөвшөөрүүлэхийн тулд Засгийн газартайгаа хамтарч байна. Өмнөх жилүүдэд Малайзын Холбооны шүүх надтай давж заалддаг байсан болохоор манай улсын Засгийн газар өөр улсын хэрэгт оролцож болохгүй байсан. Энэ удаа би давж заалдана.Наайг мөнгөний төлөө явж байгаа гэж зарим хүн ойлгоод байдаг. “Уучлаарай” гэсэн үгний араас л явж байгаа. Энэ үгийг хэлэх ёстой хүмүүс Австрали, Малайзад байгаа” хэмээлээ.