Open iToim app
Улс төр | 2 мин уншина

П.Цагаан: Ногдол ашиг авдаггүй хувь эзэмшиж байснаас тусгай АМНАТ авсан нь дээр гэдгийг асар өндөр үнээр ойлголоо

П.Цагаан: Ногдол ашиг авдаггүй хувь эзэмшиж байснаас тусгай АМНАТ авсан нь дээр гэдгийг асар өндөр үнээр ойлголоо
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 10
Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн хэлцэлд талууд өнөөдөр гарын үсэг зурсан. Энэ талаар "Ачит-Ихт" компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан мэдээлэл өглөө. 
Тэрээр “2019 онд Үндсэн хуульд стратегийн ач холбогдолтой ордын өгөөжийн дийлэнх буюу 50-иас дээш хувь нь ард түмэнд ногдох тухай нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хууль батлах ёстой байсан ч нэлээд хугацаанд батлаагүй. Энэ бол төр засгийн асуудал юм.
Манай компанийн хувьд, Орос-Монголын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр"-ийн балансын бус хоёрдугаар овоолго дээр үйл ажиллагаа явуулдаг компани байсан. Тэгэхэд 34 хувиа төрд өгье гэдэг санал гаргасан ч тухайн үед аваагүй. Ингээд хугацаа ч өнгөрч, Үндсэн хуульд өөрчлөлт орж, хууль ч батлагдлаа.
Ерөнхий сайдын байгуулсан Ажлын хэсэгтэй манай ажлын хэсэг 10 гаруй удаа уулзаж, ярилцаж зөвшилцөлд хүрсний эцэст өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ шийдвэр УИХ-д танилцуулагдаад албажаад явах байх. Энэ тохиролцоогоор манай компани 44 хувийг төр эзэмшихээр болсон. Эсвэл үүнийг тусгай АМНАТ-өөр орлуулна. Хамгийн гол нь хоёр суурь зарчим дээр тохиролцсон. 
Нэгд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр стратегийн ордын 51-ээс дээш хувь нь ард түмэнд ногдох ёстой. 
Хоёрт, компанийн өгөөжийн 60 хувь нь ард түмэнд, төрд татвар, хураамж хэлбэрээр очихоор тохиролцсон. Бид тохиролцсон гэрээгээ нэр төртэй биелүүлнэ. Ногдол ашиг авдаггүй хувь эзэмшиж байснаас тусгай АМНАТ авсан нь дээр гэдгийг Монгол Улс асар өндөр үнэ цэнээр ойлгосон. Бидний хэлэлцээр бол авсан хувьцаагаа тусгай АМНАТ-өөр авахаар ярьж байгаа. Үүнийг УИХ эцэслэн шийднэ” гэлээ. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн