Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

ЦЕГ: Салсан найз охиноо бусадтай нийлж бүлэглэн зодсон этгээд өмнө нь хэрэгт шалгагдаж байсан

ЦЕГ: Салсан найз охиноо бусадтай нийлж бүлэглэн зодсон этгээд өмнө нь хэрэгт шалгагдаж байсан
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 10
Өмнө нь үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж бүлэглэн зодсон хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө. 
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг: Олон нийтийн сүлжээнд бага насны байж болзошгүй хүүхдүүд нэгнийгээ хэл амаар доромжилж, нийлж бусдын биед халдаж байгаа мөн олон нийтийн газарт бусдын биед хохирол учруулж болохуйц тусгайлан бэлдсэн зэвсэг болох хутга барьж танхайрч байгаа бичлэгүүд нийтлэгдсэн. Уг бичлэг нийтлэгдсэн даруйд цагдаагийн байгууллага тухайн асуудлыг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай авч ажилласан. Шалгалтын явцад 16 настай Ч нь өмнө үерхэж байсан найз охин болох 21 настай О-гийн биед халдаж бичлэг хийсэн байсан. Мөн тухайн хохирогчийг хайж хутга биедээ авч явж байсан. 
Энэ хэрэгт Баянгол дүүргийн цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажил явуулж байна. Гэмт хэрэгт холбогдсон Ч-гийн хувьд өмнө нь хэрэгт шалгагдаж байсан. Уг хэрэгт холбогдсон хоёр эрэгтэй, нэг эмэгтэй энэ хэргийг үйлдсэн. Хохирогчийн биеийн байдал болон гэмт хэргийг үйлдсэн шалтгаан нөхцөл, хэргийн баримтуудад тулгуурлан энэ хэргийн зүйчлэлийг тогтооно. 
Өвөр насны хүүхдүүдийн үйлдэж байгаа гэмт хэрэг зөрчилтэй холбоотой олон асуудал мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрдэг. Бид бүхэн асуудлыг арилгахын тулд эцэг эх асран хамгаалагчид мэдэгдэж, цаашлаад төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой болгож, өсвөр насны хүүхдэд хүрсэн ажлыг хүртээмжтэй болгохоор арга хэмжээг зохион байгуулж байна. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн