Open iToim app
Улс төр | 2 мин уншина

С.Бямбацогт: Зэс боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг энэ улиралд шалгаруулна

С.Бямбацогт: Зэс боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг энэ улиралд шалгаруулна
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 28
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга  С.Бямбацогт, Боловсролын сайд П.Наранбаяр сайд нар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн хуралдаанаар зэс хайлуулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулагчаар хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулах явцын талаар мэдээлэл сонсож, тэмдэглэл гаргахаар болжээ. Мөн багш нарын цалинг нэмсэн хэлэлцээрийн зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхгүй байна гэдэг гомдлыг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас гаргасантай холбоотойгоор өнөөдрийн хуралдаанд тус асуудлыг танилцуулсан байна. Түүнчлэн өнөөдөр Монгол Улсын аварга малчин, тариаланч, саальчдыг тодруулжээ.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар Монгол Улсад зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийг би ахалж байгаа. Зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудал Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас хойш буюу 1980-аад оноос хойш яригдаж байгаа төсөл. Энэ үйлдвэрийг барих үүднээс өнгөрсөн хугацаанд ТЭЗҮ-ийг боловсруулж, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж ажиллалаа. Мөн дэлхийн 20 гаруй орны 55 компанид Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Элчин сайдын яамдаар дамжуулж урилга хүргүүлж, эхний шатны сонгон шалгаруулалтыг өнгөрсөн арванхоёрдугаар сард зарласан. Үүний үр дүнд 7 улсын 13 компани уг төсөлд хамтран ажиллах саналаа илэрхийлсэн. Үүнээс дөрвөн компанийг урьдчилсан сонгон шалгаруулалт тэнцсэн гэж үзэж дараагийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Энэ оны эхний улиралд энэ дөрвөн компаниас нэгийг нь шалгаруулахыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.
Эхний шатанд шалгарсан 4 компанийн гурав нь БНХАУ-ынх бол нэг нь Швейцар улсын компани аж. Тус үйлдвэр барихад 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна.
Эхний шатанд шалгарсан 4 компани
1. БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани;
2. БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани;
3. БНХАУ- ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology),
Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation),
Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) түншлэл
4. Швейцар Улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) компани

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн