Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Т.Аубакир: Дундаж тэтгэврийг 1.5 сая болгох боломжгүй

Т.Аубакир: Дундаж тэтгэврийг 1.5 сая болгох боломжгүй
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 28
Монголын ахмадын холбоо өчигдөр ахмадын тэтгэврийг нэмэхийг шаардаж мэдээлэл хийж, дундаж тэтгэврийг 1.5 сая болгох ёстой гэсэн.
Тэгвэл тэтгэврийг энэ хэмжээнд нэмэх боломж байгаа, эсэхийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас тодруулахад тэрээр төсөвт ийм хэмжээний санхүүжилт байхгүй, ахмадуудын тэтгэврээр улс төр хийж болохгүй гэв.Тэрээр хэлэхдээ "Би энэ салбарыг удирдаад явж байгаа хүний хувьд ч УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд ч хэлэхэд тэтгэврийг 1.5 сая болгох боломжгүй байхгүй гэдгийг хэлмээр байна. 1.5 сая болгоход 4.2 их наяд төгрөг хэрэгтэй. Нийгмийн даатгалын сан улсын төсвөөс 1.4 их наядын татаастай явдаг. Ингэж ахмадуудыг өдөөж турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй. 2026 онд 537 мянган хүн тэтгэвэр авах ёстой. 477.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгоно гэж УИХ-аас батлуулсан. Би энэ салбарын сайд гээд тэтгэвэр нэмнэ гээд худлаа яриад зогсож болохгүй" гэлээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн