Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Төсвийн орлого ирэх жил ч тасарна

Төсвийн орлого ирэх жил ч тасарна
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 30
Оны төгсгөлд эдийн засаг хүндэрч, төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасарсан. Энэ оны хоёрдугаар улирлаас төсвийн орлого бүрдүүлэлт тасарч, цалин, тэтгэврээс өөр гүйлгээг зогсоосон. Төсвийн бусад зардлыг танахаас гадна ажилгүйдлийн тэтгэмж, листийн мөнгө ч олгогдохгүй олон сар болж байна. Тэгвэл энэ байдал ирэх жил ч үргэлжлэх төлөвтэй байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн. Тиймээс Засгийн газраас Төсвийн хэмнэлтийн хуулийг чандлан хэрэгжүүлэх үүргийг өгсөн юм.
Уг нь Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдсан даруйдаа төсвийн тодотголыг батлуулж, 2.3 их наядаар төсвийг танасан. Гэсэн хэдий ч оны төгсгөлд энэ хэмжээгээр төсвийн орлого тасрав. Улс мөнгөгүй болж, цалин, тэтгэврээс бусад гүйлгээг хийхгүй болохоор аж ахуйн нэгжүүд ч мөнгөгүй 2025 оныг үдэж байна. Тэгвэл ирэх жил ч энэ байдал үргэлжлэхээр байгаа аж. Ирэх жил дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан хэвээр байх төлөвтэй байгаа юм.
Төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлан "Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, тэвчиж болох зардлыг тэвчинэ. Энэ арга хэмжээ арванхоёрдугаар сар болон ирэх оны нэгдүгээр улиралд үргэлжилнэ. Энэ оны хоёрдугаар улирлын дундаас эхлээд татварын орлого саатах, ялангуяа гадаад худалдаан дээр нүүрсний уна 50 хувь унасантай холбоотойгоор төлбөрийн тэнцэл дээр асуудал гарч эхэлсэн. Тиймээс долдугаар сард төсвийн тодотгол хийж зардлыг 2.3 их наядаар танасан. Ингэж тодорхой хэмжээний үр дүнгүүд гарсан. Арванхоёрдугаар сарын сүүлийн хоногуудад төсвийн орлого нийт 2.3 их наядаар тасарч болзошгүй хүндрэл бий болсон. Үүний 1.2 их наяд нь импорттой холбоотой гаалийн татвар байна" гэсэн юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн