Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

2025 онд хамгийн их ашиг олсон компаниуд

2025 онд хамгийн их ашиг олсон компаниуд
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 30
2025 онд дэлхийн хамгийн ашигтай ажилласан компаниудын жагсаалт нь технологи, санхүү, эрчим хүчний салбарууд ашиг орлогоороо хэрхэн тэргүүлж байгааг тод харуулж байна. FinanceCharts.com-оос гаргасан мэдээлэлд компаниудыг 2025 оны арваннэгдүгээр сарын байдлаарх сүүлийн 12 сарын цэвэр ашгаар нь эрэмбэлж харуулжээ.
Жагсаалтыг эхний 10-т орсон компаниуд
undefined

Технологийн аваргууд илт давамгайлж байна

Өмнөх жилүүдийн адил технологийн компаниуд жагсаалтын дээд хэсгийг бүрэн эзэлжээ. Alphabet 124.3 тэрбум ам.долларын ашиг олсон бол Apple болон Microsoft удаалж байна. Эдгээр компаниуд нь өндөр ашигтай дижитал үйлчилгээ, зар сурталчилгааны платформ, байгууллагын програм хангамжид тулгуурладаг бөгөөд эдгээр бизнесүүд цар хүрээгээ тэлэхэд зардал багатай байдаг.
NVIDIA 53.7 хувийн онцгой өндөр ашгийн маржинтайгаар онцгойрч, хиймэл оюуны чипийн эрэлт хагас дамжуулагчийн салбарыг хэрхэн өөрчилж байгааг тодотгож байна. АНУ-ын тэргүүлэх технологийн компаниуд нийлээд жилд хэдэн зуун тэрбум ам.долларын ашиг олж байгаа нь зарим улсын бүхэл бүтэн салбарын ашгаас давж байгаа юм.
undefined

Санхүүгийн байгууллагууд – дэлхийн ашгийн гол хөдөлгөгч

JPMorgan Chase, Bank of America, Wells Fargo зэрэг банкууд топ 50-д багтаж, тус бүрдээ хэдэн арван тэрбум ам.долларын ашиг бүрдүүлжээ.
Мөн Хятадын “Том дөрөв” банк болох ICBC, China Construction Bank, Agricultural Bank of China, Bank of China нь асар том цар хүрээ, өргөн дотоод сүлжээнийхээ ачаар өндөр байр эзэлж байна.
Европын HSBC, BNP Paribas, Santander зэрэг банкууд ч мөн санхүүгийн үйлчилгээ нь дэлхийн хамгийн ашигтай салбаруудын нэг хэвээр байгааг баталж байна.

Эрчим хүч, эмийн үйлдвэрлэл, жижиглэн худалдаанд ялгаатай дүр зураг ажиглагдаж байна

Saudi Aramco нь зах зээлийн хэлбэлзэлтэй байсан ч эрчим хүчний үйлдвэрлэлээс 95.6 тэрбум ам.долларын ашиг олж, технологийн бус салбарын дунд дэлхийд хамгийн ашигтай компани хэвээр байна.
Merck, Eli Lilly, Novo Nordisk зэрэг эмийн компаниуд өндөр үнэ цэнтэй эмчилгээ, “blockbuster” эмийн шугамаас шалтгаалан өндөр ашгийн маржин үзүүлжээ. Харин Walmart, Home Depot зэрэг жижиглэн худалдааны аваргууд зардал ихтэй бүтэцтэй тул ашгийн маржин харьцангуй бага байгаа ч, нийт ашгийн хэмжээгээрээ дэлхийн тэргүүлэгчдийн тоонд багтсаар байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн