Open iToim app
Спорт | 1 мин уншина

Азийн залуучуудын V пара наадмаас Монголын баг ганзага дүүрэн медальтай ирлээ

Азийн залуучуудын V пара наадмаас Монголын баг ганзага дүүрэн медальтай ирлээ
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 15
Азийн залуучуудын V пара наадамд оролцсон Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл гээд нийт найман медальтай өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод тус наадамд 35 орны 1500 баг тамирчин 11 спортын төрөлд 481 медалийн төлөө өрсөлджээ. Түүнчлэн, 650 албаны төлөөлөгч, 1000 сайн дурын ажилтан оролцох аж. Манай улсаас пара хөнгөн атлетикийн төрөлд 12, бочигийн спортод тав, пауэрлифтингээр нэг тамирчин эх орноо төлөөлөхдөө төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлж, алтан соёмбот төрийн далбаагаа найман удаа Дубайд мандуулсан байна. Тодруулбал, пауэрлифтингийн 54 кг-ын жинд залуучуудын дэлхийн дээд амжилтын эзэн, үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Жигмэд алтан медаль хүртэв. Түүнчлэн, бөөрөнцөг түлхэлтийн F40, 41 ангилалд С.Ган-Эрдэнэ хошой алтан медалиар энгэрээ мялаалаа.
undefined
Үүгээр зогсохгүй зээрэнцэг шидэлтийн F37 ангилалд Н.Амин-Эрдэнэ хос мөнгө, 800 метрийн гүйлтийн Т37 ангилалд С.Энх-Амгалан мөнгөн медаль хүртжээ. Мөн U22 насны пара бочи төрлөөр эмэгтэйчүүдийн BC2 ангилалд Д.Дагмидмаа, хөнгөн атлетикийн 800 метрийн гүйлтэд М.Хүсэл-Эрдэнэ нар хүрэл медалийн тавцанд зогслоо.
Тус наадамд 35 орноос 28 орон ямар нэгэн медаль хүртсэн байна. Ташрамд хэлэхэд, Азийн залуучуудын VI пара наадам ирэх онд Япон улсад зохион байгуулагдахаар болсон байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн