Монголын пауэрлифтингийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооны хэлснээр, Монголын допингийн эсрэг байгууллагад пауэрлифтингийн тамирчид допинг хэрэглэдэг гэх худал мэдээллийг С.Минжбаатар өгсөн. Уг худал мэдээллийг олон нийтэд тарааснаар холбооны үйл ажиллагаанд дарамт шахалт үүсч, удирдлагууд болон холбооны гишүүд рүү чиглэсэн дарамт, буруу ойлголт нэмэгдэж байгаа аж.