Open iToim app
Спорт | 1 мин уншина

Танилц: Арванхоёрдугаар сарын бөхийн барилдааны хуваарь

Танилц: Арванхоёрдугаар сарын бөхийн барилдааны хуваарь
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 1
Монголын үндэсний бөхийн холбооноос арванхоёрдугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваариа гаргажээ.Энэ сар улс, аймгийн цолтой 3, аймаг, цэргийн цолтой 1, сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан 1 болох аж. Мөн Алтан цомын 3-4-р тойргийн барилдаан болно. Арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болдгоороо онцлогтой.
Арванхоёрдугаар сарын 6 Бямба, 13:00
Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
  • Арванхоёрдугаар сарын 7 Ням, 13:00
Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан,
  • Арванхоёрдугаар сарын 13 Бямба, 11:00
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Арванхоёрдугаар сарын 14 Ням, 14:30
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /гуравдугаар
тойргийн сүүлийн хагас/,
  • Арванхоёрдугаар сарын 20 Бямба, 14:30
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /дөрөвдүгээр
тойрог/,
  • Арванхоёрдугаар сарын 21 Ням, 14:30
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /дөрөвдүгээр
тойрог/,
- Арванхоёрдугаар сарын 27 Бямба, 11:00
Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Арванхоёрдугаар сарын 29 Даваа, 13:00
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн