Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Л.Өлзийсайхан УИХ-ын Тамгын газрын дарга болох саналыг хүлээн авч, Цэцийн гишүүний чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлжээ

Л.Өлзийсайхан УИХ-ын Тамгын газрын дарга болох саналыг хүлээн авч, Цэцийн гишүүний чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлжээ
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 28
Улсын Их Хурлын дарга Н.Учрал УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд Л.Өлзийсайханыг томилуулах санал хүргүүлсэн байна. Л.Өлзийсайхан уг саналыг хүлээн авч Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өргөн мэдүүлжээ. Түүний хүсэлт болон томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлэхээр УИХ-ын дарга Н.Учрал Хууль зүйн байнгын хороонд танилцууллаа.
Тэрээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 65-р зүйлийн нэг дэх хэсэгт Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүх санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасны дагуу Л.Өлзийсайхныг Монгол Улсын Их хурлын 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 96-р тогтоолоор Монгол Улсын Их хурлын санал болгосны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон байна. Л.Өлзийсайхан нь хууль тогтоох төлөөллийн дээд байгууллага болох Монгол Улсын Их хурал дэгийн асуудлаар зөвлөх, УИХ-ын үйл ажиллагаанд мэргэжил арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах, хуульд заасан бусад ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх үүрэг бүхий УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох Монгол Улсын Их Хурлын даргын саналыг хүлээн авсны үндсэн дээр 2025 оны арваннэгдүгэр сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна.
Монгол Улсын Их Хурлын дарга хууль зүйн өндөр мэргэжилтэй төрийн албаны удирдах ажлын туршлагатай Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох нь зүйтэй гэж үзсэн болно.
Л.Өлзийсайхан нь 2019, 2023 онд Монгол Улын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явцад УИХ-ын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлан оролцож Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрийг оруулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу парламентын эрх зүйн орчны болон бусад шинэтгэлийг гүнзгийрүүлж Монголд парламентын ардчиллыг бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж ирсэн бөгөөд энэхүү мэдлэг ур чадвар, туршлага нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амьдралд бодитой хэрэгжүүлэх, үр нөлөөг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байгаа энэ цаг үед онцгой чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Иймд Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 105.1-т Цэцийн гишүүн бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ анх илгээсэн байгууллагаараа уламжлан гарсныг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн санал дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна гэж заасны дагуу Монгол Улсын цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье” гэлээ. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн