Open iToim app
Улс төр | 1 мин уншина

УИХ-ын дарга Н.Учрал Цэцийн дарга Г.Баясгалангийн оронд хэнийг томилох вэ

УИХ-ын дарга Н.Учрал Цэцийн дарга Г.Баясгалангийн оронд хэнийг томилох вэ
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 25
Ардын намынхан Их хурлаа хийж, намын даргаа сонгож, хоёр сарын зодооноо дуусгалаа. Намын шинэ даргаа УИХ-ын даргаар сонгоод 7 хоноогүй байна. Намын дарга, УИХ-ын даргын асуудал шийдэгдсэнээс хойш орон гараад байсан төрийн томилгоонуудыг ар араасаа хийж байна.
Тухайлбал, Эдийн засаг хөгжлийн сайдаар Ж.Энхбаярыг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар М.Бадамсүрэнг, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар Д.Үүрийнтуяаг, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилохоор болсон.
Тэгвэл бүрэн эрхийнх нь хугацаа дуусаад байгаа Үндсэн Хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн оронд мөн томилгоо хийх ёстой. Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн зургадугаар сард дууссан ч намынхан нь маргаантай байсан учраас өнөөдрийг хүртэл албан үүргээ гүйцэтгэж байгаа. Түүнийг 2019 оны зургадугаар сард тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосноор Цэцийн гишүүнээр томилж байсан бол өнгөрсөн жилийн тавдугаар сард Цэцийн даргаар сонгож байсан юм. Тэгвэл УИХ-ын шинэ дарга Н.Учрал Цэцийн дарга Г.Баясгалангийн оронд ойрын хугацаанд томилгоо хийх бололтой.
Хугацаа нь дууссан Цэцийн даргыг өмнөх УИХ-ын дарга Д.Амарбаясгалан солих эрхтэй байсан ч тэрээр Г.Баясгалангийн оронд томилгоо хийгээгүй. Харин УИХ-ын шинэ дарга Н.Учрал бүрэн эрх нь дуусгавар болсон Цэцийн даргын оронд мөн ойрын хугацаанд томилгоо хийнэ гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн