
“Хүргэлт” цэс доторх “Авах хаяг” болон “Хүргэлт нэмэх” сонголтуудаар хаягийн мэдээллийг бүрэн бөглөх шаардлагатай болсон. “Ачилтын төрөл” хэсэгт "Авах" болон "Гарж өгөх" сонголтуудаас сонгон ачилтын төрлөө тохируулах боломжтой. Хэрэглэгчийн зүгээс "Гарж өгөх" буюу "Хүргүүлэх зүйлийг жолоочид гаргаж өгөх" шинэ сонголт нэмэгдсэн байна.

“Ачааны мэдээлэл” хэсэгт хүргэлтийн зүйлээ асуудалгүй хүргүүлэхийн тулд шаардлагатай мэдээллийг бүрэн бөглөөрэй.
Ачааны хэмжээ: Доорх сонголтуудаас ачааныхаа хэмжээг сонгон тохируулна.

Буулгалтын төрөл: Оруулж өгөх болон Гаргаж ирж авах сонголтуудаас сонгон хүлээлгэн өгөх төрлөө тохируулах боломжтой. "Гарж ирж авах" буюу "Хүргэлтийн зүйлийг жолоочийн ирсэн байршилд очиж авах " шинэ сонголт нэмэгдсэн байна.

Даатгал: Энгийн болон Premium сонголтуудаас сонгон ачааны даатгалын төрлөө тохируулна. Зураг: Хүргүүлэх эд зүйлийн бүх хэсгийг бүрэн харагдахаар зураг авч оруулах шаардлагатай. Хагарах/Эвдрэх зүйлс: Хэрэв таны ачаанд эвдрэх, хагарах эрсдэлтэй зүйл байгаа бол энэ сонголтыг идэвхжүүлж тэмдэглэнэ.

