Сургууль, цэцэрлэгийн багш нарын ажил хаялт 7 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээний сургуулийн 30, нийслэлийн 60 хувь нь ажил хаясан бол улсын цэцэрлэгийн 80 гаруй хувь нь ажил хаялтад нэгдээд байгааг Боловсролын сайд П.Наранбаяр хэлсэн.