Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

П.Наранбаяр: Монголын нөхцөлд шууд маргаашаас багшийн үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох боломжгүй

П.Наранбаяр: Монголын нөхцөлд шууд маргаашаас багшийн үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох боломжгүй
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Боловсролын сайд П.Наранбаяр 90 гаруй мянган хүний үндсэн цалин 20 хувиар нэмэгдэхээр шийдэгдэж байна гэв.
Боловсролын сайд П.Наранбаяр: Боловсролын салбарын үндсэн цалинг 20 хувиар нэмэхээр Засгийн газрын зарчмын шийдвэр гарч байна. Ингэснээр энэ салбарт ажиллаж байгаа 90 гаруй мянган хүний үндсэн цалин ийм хувиар нэмэгдэхээр шийдэгдэж байна. Гэхдээ Сангийн сайд Б.Жавхлангийн хэлсэнчлэн бид урсгал зардлаасаа, үйл ажиллагаа, хөтөлбөр арга хэмжээнээсээ таналт хийх шаардлагатай.
Ажил хаялт зарлаад байгаа Монголын үйлдвэрчний холбооны хүмүүст хандаж хэлэхэд, эдийн засгийн бололцоондоо тааруулж л ийм шийдвэр гаргаж байна. Шууд маргааш үндсэн цалинг 3.5 сая болгоно гэдэг Монгол Улсын эдийн засагт ямар ч боломжгүй. Ингэж нэмбэл 3.3 их наяд төгрөг дахиад нэмэх шаардлагатай болно. Бид гурван жилийн төлөвлөгөөгөө гаргаад жил болгон нэмэх замаар багшийн үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгоё гэж зориод байна. Ажил хаялтын тал дээр арбитр нь томилогдоод маргаан үргэлжлээд явж байгаа.
Хоёрдугаарт, цахим сургууль байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа. Энэ бол Монгол Улсын боловсролын цахим шилжилтэд онцлох үйл явдал болж байна. Ахлах сургуулийн 17 мянган хүүхдэд сургалт хийж гэрчилгээжүүлэх боломжтой болж байна гэсэн үг. Ингэснээр Монгол Улсын боловсрол орон зай, цаг хугацаанаас үл хамааран олон хүнд хүрэх боломжтой болж байна. Энэ цахим платформд 427 багш ажиллаж байна. Шууд үзэх боломжтой 20 гаруй мянган хичээл бий. Энэхүү хичээлүүдээ үзээд Монгол Улсын өнцөг булан бүрд чанартай боловсролыг эзэмших боломж байна. Түүний зэрэгцээ аравдугаар сарын байдлаар 1600 гаруй ихэвчлэн нарийн мэргэжлийн багш дутагдаж байгаа юм. Энэ дутагдлыг арилгах чухал алхам болж байна. Мөн гадаадад сурч байгаа хүүхдүүд ч эх хэлээрээ хичээлээ үзэх боломжоор бүрэн хангагдаж байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн